Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гаргаж байв. Гэвч нийслэлийн анхан шатны шүүхээс “Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн байдаг.

Өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг асуудалд анхаарал хандуулж ажиллахыг ХЗДХ-ийн сайдад үүрэг болгож шаардлагатай тохиолдолд УИХ-ын түвшинд ажлын хэсэг байгуулахаа мэдэгдсэн юм. 

Гэтэл Акуа гарден хууль зөрчин  иргэдээс захиалга авж борлуулалтын ажлаа үргэлжлүүлсээр байгаа төдийгүй Паралимпын аварга У.Сүрэнжавд 2өрөө байр өгөх тухай цахим хуудсаараа дамжуулан зарлажээ. 

Таны сурталчилгаа