Зам тээврийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-30-ний өдрүүдэд Орхон аймагт томилолтоор ажиллаж, Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцлаа.
Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлтэй танилцаж, инженер техникийн ажилтнуудтай санал солилцлоо.
Бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн засвар механикийн үйлдвэр, цутгуурын цехийн үйл ажиллагаатай танилцав.