Энэ оны 8-р сарын 26-ны өдөр нэгэн байгууллагын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлага Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Уг дуудлагын дагуу шалгахад иргэн Т нь хувийн таарамжгүй харилцааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байсан иргэн Ц-ийн амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Тус хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.