Чингэлтэй дүүргийн 1-р хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн баруун тал, 4-р байрны хажуугийн авто замд, явган хүний замыг өргөтгөн иргэдийн ая тухтай зорчих боломжийг бүрдүүллээ.
Тус авто замын нэг эгнээг машинууд хааж байрлуулдаг байсан бөгөөд явган зорчигчид тухайн автомашины замаар алхдаг байсан юм.