Цаг үеийн мэдээ

Бага насны хүүхдийн эд зүйлийг дээрэмдэх тохиолдол нэмэгдэж байна. СХД-ийн нутаг дэвсгэрт явж байсан бага насны хүүхдийг зүс үл таних 10 орчим хүүхэд нийлж зодон гар утас, пүүзийг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагат бүртгэгджээ.

Харин өнгөрсөн долоо хоногт БГД-ийн нутаг дэвсгэрт ШТС орчимд "Манай дүүг нийлж зодоод, дээрэмдсэн" гэх дуудлага мэдээллийг тус тус цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. 

Хичээл сургууль эхэлсэн энэ үед бага насны хүүхдүүдээ эцэг эхчүүд та бүхэн харгалзах хүнгүй явуулахгүй байх, баталгаат камерын бичлэгтэй гудамж талбайд олон нийтийн газраар сонгон явж аюулгүй байдалдаа анхаарч өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг хүүхдэдээ анхааруулан ярилцахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Таны сурталчилгаа