Хонь: Энэ сарын эхээр од эрхэс боломжоо бодитоор үнэлж цэгнэхийг зөвлөж байна. Зарим хүмүүс ганцаардмал байдлаасаа болж бухимдаж, сэтгэл гутралд хүрч болзошгүй. Сэтгэл санааны хямралаа хэт ил гаргаснаар бусдын дунд элэг доог болж магадгүй. Ямар ч үед яаран сандран шийдвэр гаргахгүй байж, өөрийгөө удирдахыг хичээ. Аливаа зүйлд маш няхуур болгоомжтой хандахыг анхааруулж байна. Өөртөө дүн шинжилгээ хийж бусдад буян үйлдэхийг хүснэ. Олон нийтийн газар хүмүүстэй маргахгүй байхыг зөвлөж байна. Бусдын хар хэл ам таныг тайван орхихгүй гэдгийг санаарай. Сарын дунд үед од эрхсийн нөлөө ивээж хувийн амьдралд тань хайр дурлал, аз жаргалыг бэлэглэнэ. Гэхдээ тэвчээргүй, түргэн зангаасаа болж таагүй зүйлд хутгалдаж болзошгүй тул биеэ зөв авч яваарай. Гэр бүлийнхээ аз жаргалын төлөө өөрийн чадлын хирээр зүтгэх хэрэгтэй болно. Биелэхгүй мөрөөдөлд автан энгийн үйл хэргээ умартахгүй байхыг зөвлөж байна. Нийгэмд болж буй үйл явдалд автаж, стрессдэх хэрэггүй. Энэ үед үүсэх бэрхшээл түр зуурынх байх учраас аажимдаа нөхцөл байдал намдана. Албан тушаал, эрх мэдэлд тэмүүлэх хэрэггүй. Сэтгэл санааны хэт ачааллаас болж мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Гэнэтийн тааламжгүй зүйлээс болоод эвгүй байдалд орж болзошгүй тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Сарын сүүл рүү сэтгэлийн дотоод түгшүүр нь хайртай хүнтэйгээ харьцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаар. Ажлын хамтрагчтайгаа эсвэл дарга удирдлагатайгаа зөрчилдөж магадгүй. Гэрээ хэлэлцээр хийх үед бичиг баримттайгаа сайтар танилцаж, няхуур хандаарай. Санхүү мөнгөний тал дээр сайтар төлөвлөж, илүү зардал гаргахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Албан ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол ар гэр, амин хувийн асуудалдаа санаа тавих хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд бага зэрэг хямарч магадгүй.
Үхэр: Энэ сарын эхээр ажил хэрэгч хүмүүст таатай үе байна. Өөрийн итгэл үнэмшил, баримталдаг чиг шугамаас хазайх хэрэггүй. Нэрд гарч, олны танил болох гэж хичээх хиймэл оролдлого нь танд эргээд сөргөөр нөлөөлнө. Ойрын хугацаанд танд ирэх ашиг орлого олж болох ажлын саналыг алдалгүй барьж аваарай. Гэхдээ хөрөнгө оруулалт хийх гэж яарсны хэрэггүй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Томоохон хэмжээний худалдан авалт хийх юм бол өрөө төлөхтэй холбоотой асуудал гарна. Сарын дунд үед хөрөнгө мөнгөнөөс илүүтэй бүтээлч чанартаа анхаарлаа хандуулах юм бол олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Ажлын ачаалал их байгаа бол хувийн амьдралаа сайн зохицуул. Зарим хүмүүсийн хувьд эрч хүч нэлээд тааруу байгаа тул өөрийгөө ядраах зүйл хийх хэрэггүй. Хэн нэгэнтэй бүү маргалд. Зөрчилтэй байгаа найз нөхөдтэйгөө уулзах хэрэггүй. Биеэ барьж, тэвчээртэй байж чадвал олон таагүй зүйлээс хол байж чадна. Зарим хүмүүс гадаад болон дотоодын томилолтоор явахаар болж мэднэ. Эрч хүчээ нэмэгдүүлж, амьдралаа өөрийн гараар босгоход анхаар. Ямар ч ажил хэргийг саадгүй шийдэх боловч мөнгө санхүүгийн асуудал нь нэлээд төвөгтэй байх болно. Сарын сүүл рүү уран бүтээлч хүмүүс авьяас билгээ нээн харуулах болон эрдэмтэн судлаач нар шинжлэх ухааны ололт амжилтаа бататгах зэрэгт таатай байна. Бүхий л үед нээлттэй байж өөрийгөө нээн харуулснаар ашиг орлогын эх үүсвэрээ үүсгэж чадна. Магтаал сайшаал, шагнал урамшуулал горилох бололтой. Ажил хэрэгт таны гаргасан шинэлэг санаа дэмжигдэж мэднэ. Ойр дотнын хүмүүстэйгээ сайхан харилцаатай байх юм бол ихэнх ажил амжилттай байна. Хайр дурлалд таатай бөгөөд, амгалан тайван байдал ноёрхоно. Хайртай хүнтэйгээ илүү их цагийг өнгөрөө. Аливаа хэрүүл тэмцэл, таагүй явдлаас зайлсхий.
Ихэр: Энэ сарын эхээр хойш тавьсан ажлуудаа гүйцээж байж шинэ ажлын эхлэлд бэлдээрэй. Өөрийн хүчин чармайлт, хийж бүтээх чин эрмэлзлийнхээ хүчээр та завгүй ачаалалтай ч үр дүнтэй ажиллах болно. Мөнгө санхүүгийн хувьд ямар нэгэн ахиц дэвшил гарна. Зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд төрийн хүнд суртал, эрх мэдэлтний ааш авир ямар төвөгтэй байдгийг өөрийн биеэр мэдэрнэ. Амьдралдаа ахадсан, хүч хүрэхээргүй зүйл рүү тэмүүлэх хэрэггүй. Танд ойр дотнын хүмүүсийн өгсөн зөвлөгөө хамгийн үнэтэй байх болно. Хайр дурлалын харилцаа өрнөл ихтэй ч амжилттай байх болно. Ганц бие хүмүүс хосоо олж, цаашдын амьдралынхаа тухай төлөвлөхөд хүрнэ. Сарын дунд үед хөрөнгө мөнгөтэй харилцахдаа хайнга хандахгүй байхыг сануулж байна. Чухал шийдвэр гаргах тохиолдолд өөрийн үзэл бодол болон ойр дотнын хүнийхээ санааг харьцуулан дүгнээрэй. Сайн дурын ажил нь таны хувьд чухал зүйл учир чөлөөт цагаа түүнд зарцуулахдаа сэтгэл хангалуун байж чадна. Таны эрч хүчтэй, идэвхтэй байдал мэргэжлийн салбарт ихийг хийж бүтээх боломж олгоно. Гэхдээ шинэ албан тушаалд очих, орчноо өөрчлөх оролдлого хийхгүй байхыг зөвлөж байна. Бүх зүйлийг зэрэгцүүлэн хийх гэж зүтгэвэл өөрийгөө стрессдүүлж ядаргаанд орох болно. Бүгдийг төлөвлөгөөний дагуу хийх гэж хичээх хэрэггүй. Одоогийн амьдралын болж бүтэхгүй бүхнийг өөртөө холбох гэсний хэрэггүй. Өөрт тус хүргэсэн хэнд ч баярлаж талархсанаа илэрхийлж хариу барь. Албан хүсэлт тавих, гомдол санал гаргах зэрэгт таатай байх тул цаг алдалгүй энэ мөчийг ашиглаарай. Хэрэв та бүхий л зүйлд ул суурьтай, анхаарал болгоомжтой хандаж чадвал амжилт таныг дагах болно. Сарын сүүл рүү бусдын асуудлаас хол хөндий байж аливаа таагүй зүйлийг өөртөө дуудах хэрэггүй. Жижиг сажиг асуудлыг дэвэргэхгүй байх тал дээр анхаар. Танд олны анхаарлын төвд байх нь маш ихээр таалагдах болно. Гэхдээ гадаад үзэмж гэхээсээ илүүтэй таны зоримог, шулуухан зан чанар бусдын анхаарлыг татах болно. Ямар ч салбарт ажиллаж чадна гэдгээ харуулахын тулд та байгаа бүхнээ зориулахад бэлэн байна. Идэвхтэй, тууштай зан чанар тань бусдыг урам зоригоор тэтгэнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хувийн амьдрал болон ажилдаа чухал биш л бол элдэв өөрчлөлт гаргах хэрэггүй.
Мэлхий: Сарын эхээр ажил хэрэгт үүсэх таагүй байдал, сөрөг хандлагаас од эрхэс таныг хамгаалах болно. Ажил хэрэгч хүмүүс хувийн хичээл зүтгэл, хүчин чармайлт бүхэндээ сэтгэл ханамжтай байхыг зөвлөж байна. Сайн бодож төлөвлөсөн ажил амжилт авчирч чадна. Гэр бүл ойр дотнын хүмүүсийн хүрээнд бага хэмжээний баяр тэмдэглэх нь танд аз жаргалыг авчирна. Амьдралын эрч хүч оргилох тул төлөвлөсөн ажлаа зоригтой барьж ав. Мөн ажилдаа дүгнэлт хийж энэ сард юу хийж амжуулах талаар төлөвлөхөд тохиромжтой үе. Эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй. Хоол хүнсэндээ онцгой анхаараарай. Хувийн амьдралд бага зэргийн хямрал үүсэж мэдэх ч зөв хөдөлж, ухаалгаар сэтгэж чадвал үүссэн нөхцөл байдлыг амархан дарж чадна. Бүх зүйлдээ арвич хямгач байхыг од эрхэс зөвлөж байна. Аж үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын хувьд уналтад орохуйц бэрхшээл тулгарна. Гарч болох олон таагүй асуудлыг хайртай хүмүүсийн дэмжлэгээр даван туулж чадна. Ажил амралтаа тохируулж, зөв зохион байгуулалттай ажиллаж чадвал тодорхой амжилтыг авчирч чадна. Ахмад хүмүүсийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулахгүй бол нэг л өдөр эмчлэхэд ч бэрх болсон байж мэднэ гэдгийг санаарай. Сарын дундуур таны амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдсэн шийдвэр нь биеллээ олж үр дүнгээ өгч эхэлнэ. Ирээдүйн амжилтын гараагаа хийх боломж гарна. Сэтгэл санааны илрэлээ шууд гаргахгүй байхыг хичээгээрэй. Ганц бие эрчүүд таагүй хүнтэй танилцах нь харамсал төрүүлэх ба сэтгэл санаагаар унах шалтгаан болно. Харин сарын сүүлээр санхүүгийн байдал тань тогтворгүй байгаа тул эрсдэлтэй алхам хийх, элдэв адал явдалд бүү орооцолд. Яаруу адгуу зангаасаа болж бүгдийг баллаж болзошгүй тул анхааралтай байгаарай. Олон шалтгааны улмаас төлөвлөж байсан зүйлээ хийж чадахгүйд хүрнэ. Нөхцөл байдал муу байгаагаас болж бусад хүмүүстэй харилцаагаа муутгахгүй байхыг хичээ. Төлөвлөгөөний дагуу ажилла. Янз бүрийн асуудлыг хуримтлуулж овоолохгүйгээр дор дор нь шийдвэрлэ. Албан томилолтоор явах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах зэрэгт таатай байхаас гадна шинэлэг арга барил зохиох нь ажлын үр дүнд ихээхэн нөлөөлөх болно. Гэр бүлд орлого орж ирснээр сүүлийн үед үүссэн асуудлуудаа шийдвэрлэхэд ихээхэн тус болно. Таныг ямар ч үед өмнөө тавьсан зорилгоо алдахгүй байхыг зөвлөж байна. Хайрын харилцаанд бүсгүйчүүд бүх талаараа азтай байх бол залуу хүмүүст өөрийгөө нээн харуулах сайхан цаг үе ирж байна. Цагийг үр бүтээлтэй ашигладаг хүмүүс хичээл зүтгэлийнхээ үр шимийг удахгүй хүртэнэ.
Арслан: Энэ сарын эхээр өөрт байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай байвал сэтгэл санааны хувьд тайвшрал олно. Мэдрэмжтэй байдал тань бусдын сэтгэл санаанд эергээр нөлөөлнө. Тодорхой нэг зүйлийг сонирхож, түүндээ шимтэн дурлах нь амжилт олох гол үндэс болно. Гэхдээ өөрийн боломжоо зөв үнэлж, тооцоорой. Агаар салхинд гарч, таагүй асуудлаа толгойноосоо авч хаян бүхий л үед амьдралын аз жаргалыг мэдрэхийг хичээ. Сарын дунд үед хүнд суртал, зөрүүд зан таны ажилд саад болж мэднэ. Түргэн ааш, огцом уураа тэвчихэд гэмгүй үе. Нийгмийн бүхий л үйл ажиллагаанд эерэг сэтгэлээр хандахыг зөвлөж байна. Бүх ажлаа зэрэг амжуулах гэж зүтгэх нь таныг ядраахаас хэтрэхгүй. Худалдаа наймааны ажилд туршлага дутна. Хувийн амьдрал элдэв асуудал бэрхшээлгүй, гэр бүлийн хүмүүс тань баяр хөөрөөр дүүрэн байна. Аливаа баяр жаргал эсвэл зовлон бэрхшээлийг хамгийн хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Энэ сарын сүүлээр илүү ашиг орлоготой байх бизнес эхлүүлэх хүсэл төрнө. Арилжааны салбарт шинэ эхлэл, шинэ тэсрэлт хийхэд тохиромжтой үе. Шинэ ажил орж ирэн, орлого ихсэх нь таны санхүүгийн асуудлыг төвөггүй шийдвэрлэж өгнө. Ажлын томилолтоор явах нь таны идэвх зүтгэлийг улам нэмэгдүүлнэ. Удаан хугацааны туршид яригдсаар ирсэн ажил хэргээ бодит болгох боломжийг алдаж болохгүй. Хов жив, хэрэггүй үгэнд автаж ямар буруу үйл ажиллагаанд өртөхөөс сэргийл. Олны нүдэн дээр зохисгүй үйлдэл гаргаснаар нэр хүндэд муугаар нөлөөлөх магадлалтай. Энэ үед найз нөхдийн тусламж дэмжлэг танд юу юунаас ч илүү хэрэгтэйг мэдэрнэ. Тэвчээр хатуужил аливаа хүндрэлийг давахад тусална. Дотнын найзын итгэлийг алдаж, урмыг хугалах хэрэггүй.
Охин: Энэ сарын эхээр цаг үеийн нөхцөл байдлын улмаас сэтгэл санааны байдал хувьсан өөрчлөгдөнө. Бүгдийг хянаж чадахгүй, энерги сул байна. Гаднаас үзүүлэх нөлөөлөлд сэтгэл хөөрлөөр хандах хэрэггүй. Азад найдаж эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Ажил хэрэгч хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх, шинэ нээлт хийх зэрэгт амжилттай байна. Олон нийтийн ажил хийдэг хүмүүст тодорхой хэмжээний үүрэг оногдож магадгүй. Зорилгодоо үнэнч байж өөрийн амьдралыг гэрэл гэгээ рүү хөтлөх эхлэлээ тавь. Сарын дунд үед хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргаж магадгүй. Гэнэт дуулсан мэдээнээс болж бүхий л төлөвлөгөөгөө нурааж хэрэггүй. Ямар ч нөхцөл байдал үүссэн эв зүйгээр учрыг нь олоод ард нь гарч чадна. Бүтээлч, тууштай байдал нь үр хүүхэд болон бусдад сайнаар нөлөөлнө. Ганц бие хүмүүс хайр дурлалдаа итгэл төгс байж чадахгүй шаналах ч сэтгэл гутрал, уйтгар гуниг одоо бол илүүц юм. Идэвх санаачилгаа нэмэгдүүлж, ажил хэрэгт бүтээлч байдлаар хандаж чадвал таны орчин нөхцөл, амьдрал чанар ихээхэн өөрчлөгдөхийг мэдрэх болно. Байр суурь, нэр төрөө дээшлүүлж чадна. Үнэтэй эд зүйл худалдан авах гэж байгаа бол сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Өөрийн боломж бололцоог сайн тооцоорой. Энэ сарын сүүл рүү өнгө мөнгөнд хууртаж хийсвэр алдаатай шийдвэр гаргахаас болгоомжил. Үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж, бусдын тусламжгүйгээр асуудлаа шийдвэрлэж чадна. Хайр дурлалын зөрчил үүсвэл нэлээд хэрүүл шуугиан гарч магадгүй байна. Буруугаа хүлээх чадвар, тэвчээртэй байдал энэ үед дутмаг байж мэднэ. Холбоо харилцаагаа сэргээх, удаан хугацааны туршид уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзах магадлалтай. Албан хүчээр хийлгэж байгаа мэт оногдсон үүрэг хариуцлагаа хүлээн авах нь сэтгэл зүйгээр унах шалтгаан болно. Аливаад чин сэтгэлээсээ хандахыг зөвлөж байна.
Жинлүүр: Сарын эхээр найз нөхөд, хамт олондоо анхаарал тавьж, хандлагаа өөрчилснөөр та илүү амжилтыг олох болно. Гэрээ хэлэлцээр байгуулах болон мөнгө санхүүгийн ажил нь урд урдынхаас илүү амжилттай болно. Од эрхэс таны ажилч хичээнгүй байдлыг үнэлж, тусламж илгээхэд бэлэн байна. Ашиг орлого олж мэдэх санал танд ирэх бололтой. Мэргэжлийн үйл ажиллагаа нь үргэлж идэвх зүтгэл, ур чадвар шаардах болно гэдгийг санаж анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна. Хосууд хайрын харилцаагаа сэвтээхээс болгоомжил. Хувийн амьдралдаа үүссэн хэрүүл тэмцэл, ямар нэгэн таагүй зүйлийг ажилтайгаа хутгах хэрэггүй. Харилцаа холбоо тогтоох, бүтээлч эрэл хайгуул хийхэд зориулаарай. Эхэлсэн зүйлээ дуусгахын тулд аар саар зүйлд цагаа үрэх хэрэггүй. Амьдралын эрч хүч болон дур булаам байдал тань нэмэгдэнэ. Орлогын шинэ эх үүсвэрийг хайх, өөр төрлийн ажил үйлчилгээ эхлүүлэх зэрэгт амжилттай байна. Удахгүй ашиг орлого нэмэгдэнэ гэж од эрхэс танд амлаж байна. Сарын дундуур өөртөө итгэлтэй байх ч биеэ тоосон сагсуу зангаа дарахгүй бол аливаа зөрчилдөөн нь урьдчилан тааварлашгүй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй. Зарим шийдвэрлэх мөч тулгарах үед өөртөө итгэлтэй байж зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. Аль болох өөрийгөө эд хөрөнгөний хараат байлгахаас зайлсхий. Холын хүний үгийг сайн сонсоорой. Эргэлзээтэй аливаа асуудал нь таныг урагш ахихад саад болж магадгүй тул туршлагатай мэргэжилтэн эсвэл дотнын хүнээсээ зөвлөгөө авахад буруудахгүй. Таны хувьд гарын үзүүрээр л хийгдэх ажлыг бусдад хариуцуулах юм бол дараа танд их ачаалал өгч магадгүй гэдгийг санаарай. Хайртай хүнийхээ итгэлийг алдах зүйл бүү хий. Хүсэл шуналдаа хөтлөгдөн буруу алхам хийж магадгүй. Зугаа цэнгэлээ түр хойшлуулаарай. Ур чадвар гэхээсээ илүү эрх мэдэлд дуртай байдлаас болж ноцтой алдаа гарч болзошгүй. Харин сарын сүүлээр таны биеийн эсэргүүцэл муу байх тул аливаа аз сорьсон ажил, хүнд хүчир үйлдлээс холуур байхыг зөвлөж байна. Мөн хэн нэгэнтэй муудалцах, сөргөлдөх тохиолдолд танд сөрөг тал их байх болно. Ямар нэг өөрчлөлт хийх хүч чадал байхгүй байсан ч таны өөртөө итгэх итгэл, эр зоригтой байдал амьдралд ихээхэн нөлөөлөх болно. Хамтын ажиллагааг чухалчлах нь маш том туршлага, дадлага болж таны шинэ эхлэл ч болж мэдэх юм. Анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй буруу шийдвэр гаргаж болзошгүй гэж од эрхэс танд сануулж байна. Бусдын үгийг сайн сонсоорой. Өсвөр насны хүүхдээ буруу хүмүүжилтэй хүнд уруу татагдахаас сэргийл. Чөлөөт цагаа гэр бүлээрээ хамт өнгөрүүлэхийг хичээ.
Хилэнц: Энэ сарын эхээр дэмий зарлага гарах магадлал өндөр байгааг од эрхэс сануулж байгаа тул анхаарал болгоомжтой байгаарай. Эрсдэлтэй, эргэлзээ дагуулсан зүйл рүү тэмүүлэх, бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Хайр сэтгэлийн асуудалдаа хэт автаж, бусдын нөлөөнд орохгүй байхыг зөвлөж байна. Хөнгөмсөг хүнтэй учирч болзошгүй. Хайртай хүмүүстээ чөлөөт цагаа зориул. Зарим нэг зөрчилдөөнтэй сөрөг хандлага аяндаа засарч, хэвийн харилцаа бий болно. Сарын дунд үед элдэв маргаантай асуудал үүсэж түүнийг шийдвэрлэхэд ихээхэн хүнд байх болно. Ахмад настан гэлтгүй залуу хүмүүст ч эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгарах магадлал өндөр байна. Эрүүл зөв амьдралын хэвшлийг баримталдаг болохыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс янаг амрагийн асуудлаар хөөцөлдөх нь тийм ч амжилттай биш байж мэднэ. Хувь заяаны сорилтыг давах хүч танд дутаж магадгүй юм. Гадаад орчны нөлөөнд автан, гол зорилгоо умартахгүй байхыг сануулж байна. Ямар ч ажил ихээхэн эрч хүч, цаг хугацааг шаардах болно. Өөдрөг үзэл, тууштай зан энэхүү ээдрээтэй байдлаас нэр төртэйгөөр гарахад чинь тус болно. Мөнгө санхүүгийн хувьд үрэлгэн байдлаа арилгахыг зөвлөж байна. Сарын сүүл рүү буруу алхам хийх эсэх нь суурь хүмүүжил, зөв ухамсартай байдлаас шалтгаалах болно. Зөн билэг, ид шидэд итгэж найдсаны хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсийн санал бодол, зөвлөгөөг анхааралтай сонс. Албан ажил дээр гаргасан ноцтой алдаа нь танд дургүй хэн нэгний явуулга байж болно. Таны алдаан дээр дөрөөлж зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй хүмүүс байж мэдэх юм. Амьдралын эрч хүч тогтвортой байх тул үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, шинэ үйлдвэрлэл явуулах зэрэг нь ирээдүйн ашиг авчрах болно. Зэрэг зэрэг олон ажил амжуулах гэж яаралгүй, дэс дараатай бөгөөд төлөвлөгөөтэй ажиллах юм бол стресс багатай байж, ихэнх ажлаа амжиж хийж чадна.
Нум: Сарын эхээр эхлэх шинэ төсөл хөтөлбөр нь ихээхэн хөдөлмөр, зүтгэл шаардах болно. Хэн нэгэнд бодлогогүй амлалт өгөх болон хэцүү үүрэг биелүүлэх гэж бүү оролдоорой. Одоо танд хамгийн чухал нь юу вэ гэдгийг ухаарах цаг ирснийг анхаар. Бүхнийг шинээр эхлэх, танилцах зэрэгт ээлтэй үе. Хэн нэгний оролцоо туслалцаа байхгүй байсан ч та нэлээд хэцүү ажлын ард гарна. Шинэ өөрчлөлт хийхэд таатай. Таны хичээл зүтгэл эргэн тойрны олон хүнд нөлөөлж зөв хандлагыг эхлүүлж бусдын хүндлэлийг хүлээнэ. Ямар ч тохиолдолд өөрийгөө алдаж, эвдрэхгүй байхыг зөвлөж байна. Багагүй хөдөлмөр зарж бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх болно. Таны хувьд байр сууриа дээшлүүлэх боломж олон олдохгүй гэдгийг мартаж болохгүй илүү анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Гэр бүлд хайр, халамж халуун дулаан уур амьсгал дүүрэн байна. Ажлаас өөр зүйл боддоггүй, завгүй байдаг хүмүүст гэнэтийн сайхан боломж тохион шинэ кино үзэх эсвэл томоохон хүлээн авалтад очиж магадгүй. Хайр дурлалд одтой байж заяаны ханьтайгаа ч учирч мэднэ. Сарын дундуур бичиг баримттай холбоотой ажил хөөцөлдөх, мэргэжил мэдлэгийн хүрээгээ тэлэхэд тааламжтай. Мөн дээд албан тушаалын хүнтэйгээ үг хэлээ ололцох боломж гарна. Ашиг орлого олж болохуйц ажлын санал танд ирэх ч зарим нэг хувийн асуудлаас болж барьж авах зориг дутна. Гэвч олдсон боломж таны амьдралд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг санаж дахин бодож, гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад гэмгүй байх. Чухал гэж үзсэн ажил хэрэгт гэнэтийн таатай үйл явдал тохиох төлөв харагдаж байна. Тиймээс ирээдүйгээ өөдрөг үзлээр харахыг од эрхэс зөвлөж байна. Аливаа уулзалтууд амжилттай байж, таны санаснаар бүтэх болно. Харин сарын сүүлээр хэний ч санаанд оромгүй хүнээс маш боломжийн, ашиг авч болохуйц саналыг сонсож мэднэ. Хэн ч бай дэвшүүлсэн санал нь хамгийн шилдэг байх юм бол эрс шийдэмгий шийдвэр гаргах нь таны гол зарчим болох ёстой. Бичиг баримт боловсруулах ажилтай бол маш анхааралтай байхыг од эрхэс сануулж байна. Амаргүй асуудал ойр дотнын хүмүүст тань тулгарах бололтой. Ганцаар шийдвэрлэж хүч хүрэхгүй бол бусад хүмүүсээс дэмжлэг аваарай. Гэнэтийн үйл явдал таныг ихээхэн ядраах тул амрахаа бүү мартаарай.
Матар: Сарын эхээр ямар ч ажил хэргийг зохих ёсоор явуулахад хүндрэлтэй байна. Хий хоосон яриа, хэрэггүй үйл явдалд анхаарлаа хандуулах хэрэггүй. Учир нь чухал зүйлийн анзаарахгүй өнгөрүүлэх магадлалтай. Шалтгаангүй гомдоллох, хардаж сэрдэх, сэжиглэх зэрэг нь хамтрагчийнхаа дургүйцлийг хүргэж харилцаагаа муутгах үндэс болж магадгүй. Хувийн амьдралдаа үүссэн хэрүүл тэмцэл, ямар нэгэн таагүй зүйлээ албан ажилтайгаа хутгах хэрэггүй. Хайртай хүнтэйгээ дуртай зүйлийнх нь талаар ярилцаарай. Хүчтэй сэтгэл хөдлөл таныг бүрэн эзэмдэж янз бүрийн таагүй зүйлд автуулж болзошгүй. Тиймээс ямар ч нөхцөл байдалд байр сууриа хадгалж, өөртөө амарч тайвшрах боломж олж авахыг хичээ. Өөрийгөө шинэчилж, цэнэглэхийг хичээ. Өөртөө итгэлгүй байдал нь амжилтаас илүүтэй азгүй үйл явдлыг урин дуудах болно. Сарын дундуур төлөвлөөгүй үйл ажиллагааны улмаас санхүүгийн нэлээд зардал гарч эдийн засгийн байдлыг доголдуулж магадгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ мөнгө төгрөгийн болон эд хөрөнгийн асуудал үүсгэхээс болгоомжил. Чухал шаардлагатай гэсэн ажлаа нэн түрүүлж хийхгүй бол танд гэнэтийн яаралтай ажил гарч төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлж чадахгүйд хүрнэ. Танд бүх хүнтэй эелдэг нийтэч байхыг зөвлөж байна. Аз туршсан алхмаас зайлсхийх нь таныг эрсдэлээс бүрэн хамгаалах болно. Сарын сүүлээр ирэх оны ажлын төлөвлөгөөг эртнээс гаргахад анхаар. Амьдралын төлөө зүтгэл, сэтгэл санааны эрч хүч нь зөв шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлнө. Таагүй нөхцөл байдалд ажилладаг хүмүүс өөрийн эрүүл мэнддээ анхаар. Биеэ сайн тордохгүй бол болохгүй үе. Харин зарим хүмүүст онцгой нөхцөл байдлын улмаас цалин хөлс тодорхой хэмжээгээр өсөх боломж гарна. Үр хүүхдийн хүмүүжлийн талаар нухацтай анхаарахгүй бол ноцтой асуудалд үүсэхээр байна. Зарим хүмүүсийн бардам зан түрэмгий байдал нь өчүүхэн зүйлийг ч хэрүүлийн гол шалтгаан болгож магадгүй бол зарим нэг хүмүүсийн албан тушаалаа ахиулах хүсэл биелж магадгүй. Аливаа эрсдэлийг үүсгэхгүй байх нөхцөл нь таны үйлдэл байна гэдгийг бүү мартаарай.
Хумх: Энэ сарын эхээр ажил хэрэгт ч хувийн амьдралд ч таны итгэлийг алдсан хүмүүсээс зайгаа барьж, цаашид харилцаа холбоо тогтоох хэрэггүй. Бусдын нөлөөнд автах магадлалтай. Сайн мэдэхгүй хүнд хувийн зовлон жаргалаа тоочих хэрэггүй. Зарим хүмүүс таны эсрэг явуулга хийж болзошгүйг анхаар. Энэ үед үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийснээр томоохон алдагдалд орно. Гэртээ засвар хийх, эд хөрөнгөө эмх цэгцэд оруулахад тохиромжтой үе. Гэр бүлийн хүрээнд багахан баяр тэмдэглэх ч бололтой. Сарын дунд үед сэтгэл санааны хувьд дарамт, ачаалал ихтэй байх ч зарим төрлийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой. Үйл ажиллагаагаа тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой хэлбэрээр явуулах юм бол амжилт олно. Санаандгүй сонин содон үйл явдлын гэрч болж болзошгүй. Зарим хүмүүс олны танил болох магадлалтай. Мэргэжлийн салбартаа олонд танигдах боломж гарна. Хувийн ур чадвар, мэдлэг оюунаараа ялгарч магадгүй. Уран бүтээлийн болон шинжлэх ухааны ажилд тааламжтай байна. Аливаа ажил хэргийн уулзалт сонирхолтой болж өнгөрнө. Таатай мэдээ дуулж магадгүй. Өөртөө болон гэр бүлдээ бүхий л чөлөөт цаг заваа зориул. Хоол хүнс, эрүүл мэнддээ анхааран, архи дарс хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Сарын сүүл рүү шинээр эхлүүлэх ажил хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан түр хойшлогдоход хүрч болзошгүй. Тэвчээргүй байдал, хэтэрхий зарчимч байх зэрэг нь эргэн тойрондоо зөрчилдөөнтэй байдлыг бий болгоно. Биеийн ерөнхий байдал доройтож магадгүй тул хүнд хүчир ажил хийхээс зайлсхий. Хууралт, дайсагнал үүсэж болзошгүй. Сайн танихгүй хүмүүстэй харилцах, ойр байх хэрэггүй. Томоохон наймаа хийхээс татгалзсан нь дээр. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлалтай. Залуу хүмүүсийн хувьд романтик болзоо хамгийн чухал зүйлийн нэг байх болно.
Загас: Энэ сарын эхээр ямар нэгэн гэнэт ирсэн мэдээллээс болж ажлын байрны тэнцвэрт байдал өөрчлөгдөнө. Сэтгэл зүй сайтай байхгүй бол эрүүл мэнд муудаж магадгүй. Ажлын өдрүүдийн хэт ачааллаас болж нэлээд ядарснаа маш ихээр мэдэрнэ. Танд ойр дотнын хүний хайр халамж ихээр үгүйлэгдэнэ. Хувийн амьдралдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол сэтгэл гутралд орж магадгүй. Хосууд харилцаан дээрээ анхаарч илэн далангүй бай. Аль болох амар тайван орчинд байхыг хичээ. Сарын дунд үед төлөвлөөгүй уулзалт найз нөхдийн хүрээнд өрнөж магадгүй. Мэргэжлийн хүрээнд ажил хэргийн бүтээмж сайн байна. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой бус байх бөгөөд нэлээдгүй зарлага гарч болзошгүй. Санхүүгийн нөхцөл байдал хангалттай сайн биш байгаа бол хүссэн бүхнээ авах гэж зүтгэх хэрэггүй. Ганц бие хүмүүс танилын хүрээгээ нэмэгдүүлэх юм бол сонирхол татахуйц шинэ танилтай учирна. Дотоод сэтгэлийг хөндсөн, хувийн амьдралын нарийн зүйлдээ хайнга хандах хэрэггүй. Оюун ухаан болон итгэл үнэмшил тань аливаа үүсэх таагүй байдлаас гарахад тань туслах болно. Сарын сүүл рүү санхүүгийн уруу зөрүү мэдээлэл нь хуурмаг нөхцөл байдал үүсгэж болзошгүй. Уран бүтээлч, ур дүйтэй хүмүүст амжилтыг ерөөж байна. Олон зочид төлөөлөгч хүлээж авах, баяр ёслол тэмдэглэх зэрэг үйл явдал болж магадгүй. Ажлын түнштэйгээ урд өмнө хийж байгаагүй тохиролцоо хийж магадгүй. Энэ нь таны ажлыг амжилттай, ашигтай явуулах боломж гэж ойлгож болно. Сэргэлэн зан, гүйлгээ ухаанаас илүү аливаад ул суурьтай ханддаг зангийнхаа ачаар асуудлаас гарч чадна.