Хөвсгөл аймаг, Тариалан сум Ар тархи баг “Цогтын үүр” гэдэг газарт иргэн Б /19 настай, эрэгтэй/ нь наймдугаар сарын 30-ны өдрийн 09:30 цагийн үед хониндоо яваад одоог хүртэл сураггүй алга болсон гэх дуудлага мэдээллийг наймдугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.