Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 18 дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллаж 5 иргэний аюулгүй байдлыг ханган, 1 тэрбум 745 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Завьт эргүүлээр алба хаагчид өдөр бүр Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу үүрэг гүйцэтгэж 1375 иргэнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэлээ.

Голын усны ослоор 6 настай хүүхэд, гал түймэрт өртөж 13 настай хүүхэд амиа алдсан. Иймд хүүхдийн аюулгүй байдлыг ханган, хараа хяналттай байхыг онцгойлон анхааруулж байна. 

Таны сурталчилгаа