Цаг үеийн мэдээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хангай нурууны араас усжих Орхон /Сүхбаатар/, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Улиастай, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн /Хонгон/, Улз /Дашбалбар/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна.   

Туул /Улаанбаатар/, Хэрлэн /Мөнгөнморьт, Өндөрхаан/, Улз / Эрээнцав/, Хурх, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-45 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон /Дадал/, Балж, Хэрлэн / Чойбалсан/, Халх /Ялалт/ зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 5-30 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Таны сурталчилгаа