Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед “Хашааны үүдэнд манай хүүхдийг автомашин ухраад мөргөчихлөө” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Г” нь Toyota Mark X маркийн автомашиныг жолоодож, ухрах үйлдэл хийх үедээ 2 настай, эрэгтэй, “М”-ыг мөргөж, гэмтэл учруулсан байна. 

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ тойрч бага насны хүүхэд байгаа эсэхийг нягтлах, гарц болон гарцгүй хэсгээс хүүхэд гүйн гарч ирэх эрсдэлтэй тул сургууль, цэцэрлэг, хороолол, гудмаар явахдаа хурдаа тохируулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Таны сурталчилгаа