Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б.Одбаярыг нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томиллоо.
Батсайханы Одбаяр нь 1990 онд төрсөн бөгөөд Аламеда ахлах сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Улмаар АНУ-ын Калифорни мужийн Дэйвисийн их сургуульд 2011-2014 онд Иргэний ба авто замын барилгын инженер мэргэжлээр бакалавр, 2016-2018 онд Геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр зэрэг хамгаалж, мэргэжлээрээ гаднын улсад 5 жил ажилласан туршлагатай.
Ажлын туршлагаас танилцуулбал,
2011-2014 онд АНУ-ын Сакраменто хотын “Стантек” ХХК-д Гүүрийн барилгын суурийн тооцоолол болон хөрсний суултын тооцооллын инженер,
2014-2016 онд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын төсөл хэрэгжүүлэгч “Ориентал Консалтант” ХХК-д Авто зам, гүүрийн техник технологийн зөвлөхийн хяналтын инженер,
2017-2018 онд АНУ-ын Оакланд хотын “Брозамер энд Уолл” ХХК-д Оакланд хотын метроны буудлын өргөтгөл, хүчитгэх төсөл болон хурдны замын төслийн инженер,
2019-2020 онд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Төлбөр авах нэгж, замын ашиглалт хөдөлгөөнт хяналтын хэлтсийн дарга,
2020-2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтэст мэргэжилтэн,
2021 онд Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга,
2021-2022 онд Нийслэлийн Замын хөгжлийн газрын Орлогч дарга,
2022 оны 6 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын хөдөлгөөн төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажилласан бөгөөд 2024 оны 4 дүгээр сараас Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томилогдож байна.
Яад
2024-09-02
Сайн байна. Өмнөх орлон тоглогч ААН-г их зовоосон байхаа. Өмнөх бүх тендер, замийн ажлуудыг нь шалгуулаарай шинэ дарга.