Цаг үеийн мэдээ

2024 оны 9-р сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Алсаас ирсэн зочид хүлээж авах үед шинэ мэдээ мэдээлэлтэй болох байх. Өнөөдөр өмнө нь шийдвэрлэж чадаагүй бичиг баримтын асуудлаа зохицуулах тал дээр амжилттай бүтнэ. Хэт ухаалаг харагдах хүсэл тань зарим тохиолдолд нөхцөл байдлыг эсрэг болгож магадгүй. Од эрхэс боломжоо бодитоор үнэлж цэгнэхийг зөвлөж байна. 

Үхэр: Уран бүтээлч сэтгэхүй нь олон бүтээлч санаа төрүүлнэ. Ажил хэрэгч хүмүүст таатай үе байна. Олон хүний урмын сайхан үгээр тэтгэгдэж, итгэл найдвар дүүрэн болно. Хувийн амьдралдаа нэгэн шинэ өөрчлөлтийг эхлүүлнэ. Энэ үед ихэнх хүмүүсийн хувьд тааламжтай нөхцөл байдал үүсэж байна. 

Ихэр: Холоос ирэх мэдээ таны хувьд гэнэтийн байх бөгөөд ажлын үйл явцад муугаар нөлөөлж болохуйц сөрөг үр дагаварт хүргэнэ. Бусдын таагүй бодол, гөжүүд зангаас амар амгалан, өөртөө итгэлтэй байдал тань алдагдаж магадгүй. Энэ өдрийн хандлага нь зөвхөн таны ааш аягаас гадна эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааны байдлаар тодорхойлогдоно. 

Мэлхий: Хөндлөнгийн сөрөг хандлага нэлээд ирж магадгүй. Энэ үед танд атаархаж явдаг хүмүүс урхи тавьж магадгүй. Өрсөлдөөнд улайрах юм бол өөрөө таагүй байдалд орно. Харин илүү тэвчээртэй байснаар таны нэр хүнд мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж магадгүй. Элдэв саад бэрхшээл тохилдох боловч орлогын шинэ эх үүсвэр олох боломжтой. 

Арслан: Нөхцөл байдлаа мэдрэхгүй хатуу ширүүн аашлах нь уур амьсгалыг улам эвдэж байгаагаа ойлго. Аливаа зүйлд аядуу зөөлөн хандахыг зөвлөж байна. Өнөөдөр та тэр бүр гарамгүй тийм сайхан үг, үйлдлийг мэдрэх болно. Цаг үеийн нөхцөл байдлаас эсвэл өөр зайлшгүй шалтгааны улмаас таны төлөвлөсөн ажил хойшлогдож магадгүй. 

Охин: Энгийн хялбар ажлыг зөнд нь орхиод төвөгтэй, цаг хугацаа их шаардах ажлаа л амжуулаарай. Таны тоомжиргүй байдал эцэстээ тэвдэж сандрах байдалд хүргэж мэднэ. Хамт олон болон бусад хүмүүстэй харьцахдаа болгоомжтой харьцаарай. Хэн нэгний хууран мэхлэлт, төөрөгдөлд автахгүй байхыг хичээ. 

Жинлүүр: Мэргэжлийн үйл ажиллагаа нь үргэлж идэвх зүтгэл, ур чадвар шаардах болно гэдгийг санаж анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна. Өнөөдөр ихэнх ажил их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардах ч эцсийн үр дүн таны хүссэнээр болохгүй байх магадлалтай. Сэтгэл санаа хямарч, биеийн байдал доройтно. Тайван байдлаа хадгалж, хэрүүл шуугианд орооцолдохоос зайлсхий. 

Хилэнц: Шинэ танилтай болох эсвэл нөлөө бүхий хүмүүстэй танилцах магадлалтай. Зарим хүмүүсийн тусламжтайгаар хүнд үеийг даван туулна. Ажил хэрэгт бүтээлчээр хандаж, нэгэн хэвийн бус аргаар асуудлыг шийдвэрлэнэ. Энэ үед зөн совиндоо итгэ. Орлого олох шинэ эх үүсвэртэй болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ дэмий зарлага гарах магадлал өндөр байгааг од эрхэс сануулж байгаа тул анхаарал болгоомжтой байгаарай. 

Нум: Холбоо харилцааг эрхэмлэн хамгийн ойрын найз нөхдөө хайрлах хэрэгтэй болно. Таны хүч хөдөлмөр олон тийш тарамдахгүй байх үе. Хамтын хүчээр ажлаа амжилттай болгох болно. Өөрийн нөөц боломжоо эртнээс хэмжиж тооцоолох нь зүйтэй байна. Шинэ төсөл хөтөлбөр нь ихээхэн хөдөлмөр, зүтгэл шаардах болно. 

Матар: Сэтгэл санааны хувьд ачаалалтай байна. Ойр дотнын хүмүүсийг дэмжиж туслан, тэднийг ойлгохыг хүснэ. Ажил төрөл ихээхэн хүчин чармайлтыг шаардах ч тодорхой үр дүнг үзэхгүй бололтой. Ямар ч ажил хэргийг зохих ёсоор явуулахад хүндрэлтэй байна. Үүссэн асуудлуудыг бодит нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэх нь аливаа сөрөг хандлагыг зайлуулахад тусална. 

Хумх: Өвөрмөц сонин хачин зүйлтэй учирч, түүндээ хөтлөгдөн олон зүйлийг таньж мэдэхийг хүснэ. Танил мэдрэмжийг өөрчлөн, тэс өөр ертөнцийг таны өмнө нээх шинэ учрал тохионо. Сонирхолтой уулзалт зохион байгуулахад таатай байна. Ажил хэргийн шинэлэг төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой. 

Загас: Бүгдийг амжуулах гэж оролдох нь эцэстээ таныг ядаргаанд оруулж мэднэ. Өөрийн үзэл бодол, хэлэх үгээ хэтэрхий чөлөөтэй, өндөр дуугаар илэрхийлэх хэрэггүй. Бусдаас хэт зөрөх ч хэрэггүй. Өөрийн хүсэл тэмүүллийг татсан орчинд ихэнх цагаа өнгөрүүлнэ. Ямар нэгэн гэнэт ирсэн мэдээллээс болж ажлын байрны тэнцвэрт байдал өөрчлөгдөнө. Сэтгэл зүй сайтай байхгүй бол эрүүл мэнд муудаж магадгүй.

Таны сурталчилгаа