Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзтийн нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас  аргаль хонины хавар, намрын улирлын гол байршил нутаг болох Харнууд гэх газар 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулжээ.

Тухайн орчимд зэрлэг амьтан усанд орох уст цэг байдаггүй тул бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг сонгож энэхүү хөвийг байгуулсан байна.

Хамгаалалтын захиргаанаас шаардлагатай үед ус аваачиж хийж байхаар төлөвлөжээ.

Таны сурталчилгаа