Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко Мобилити” аян албан ёсоор эхэлж буй. Энэ аяны хүрээнд  явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр зарим ажил арга хэмжээг төлөвлөсөн.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй “Эко Мобилити” аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зорчих ачаалал их байдаг 20 уулзварт явган иргэдийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор гарцын гэрлэн дохионы хугацааг 3-12 секундээр нэмэгдүүлсэн. “Гадаад хэргийн яам”, “Төв шуудан”, “Зүүн дөрвөн зам”, “Хүний дөрөвдүгээр дэлгүүр”, “Наадамчдын зам” гэх мэтчилэн зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт гарцын хугацааг нэмж тохируулахаар болсон” гэв.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй.  Явган гарцаар гарах хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөн ихтэй уулзварын гарцын хугацааг 40 секундээр асахаар тооцож тохируулжээ.

Таны сурталчилгаа