2024 оны 9-р сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ямар нэгэн азтай үйл явдал тохиолдоно. Энэ нь таны хувьд гэнэтийн бэлэг болно. Сайхан өөрчлөлтөд дургүй хүн гэж үгүй ч энэ нь хүлээсэн үүрэг хариуцлагатай тань зөрчилдөж болзошгүй. Та өөрөө баярлахаасаа илүүтэй хэн нэгэнд магтаалын үг харамгүй хайрла. Өнөөдөр боломжийнхоо хирээр бусдад тусламжийн гараа сунгахыг бод.
Үхэр: Өөрийн итгэл үнэмшил, баримталдаг чиг шугамаас хазайх хэрэггүй. Нэрд гарч, олны танил болох гэж хичээх хиймэл оролдлого нь танд эргээд сөргөөр нөлөөлнө. Хөндлөнгөөс ирэх санал шүүмжлэлд эмзэг хандах хэрэггүй. Та бүхий л сайн мууг давах хэрэгтэй болно. Дутуу дулимаг ажил үлдээх хэрэггүй. Бүх талын мэдээлэл олж авах таатай боломж гарч ирнэ.
Ихэр: Сонирхолтой ажил болон таатай уур амьсгал танд сэтгэл ханамжийг бүрэн авчирна. Хойш тавьсан ажлуудаа гүйцээж байж шинэ ажлын эхлэлд бэлдээрэй. Мэргэжлийн хүрээнд авьяас чадвар, ур ухаанаа гаргаж өөрийнхөө бүхий л зүтгэлийг харуулахад тааламжтай өдөр. Өөрийн хүчин чармайлт, хийж бүтээх чин эрмэлзлийнхээ хүчээр та завгүй ачаалалтай ч үр дүнтэй ажиллах болно.
Мэлхий: Хийсэн зүйлдээ үнэлэлт дүгнэлт хийхэд тохиромжтой өдөр. Сайн бодож төлөвлөсөн ажил амжилт авчирч чадна. Ирээдүйтэйгээ холбоотой ямар нэгэн шинэ боломжийг олж харна. Ямар нэгэн зүйлд санаа зовних юм бол сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Иймээс аль болох сайн сайхан зүйлийг бодоорой.
Арслан: Аливаа бүхнийг олон өнцгөөс харж чаддаг, ажилч хичээнгүй зан байдал таагүй хандлагуудыг үгүй хийж чадна. Бүх зүйл таны хүслээр болохгүй байгаа ч цаг нь ирэхээр хийж буй бүхэн тань амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байж болно. Од эрхэс таны талд байж, ивээнэ гэдэгт бүрэн итгэ. Эд материалын болон ахуй амьдралаа дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй үе.
Охин: Цаг үеийн нөхцөл байдлын улмаас сэтгэл санааны байдал хувьсан өөрчлөгдөнө. Бүгдийг хянаж чадахгүй, энерги сул байна. Гаднаас үзүүлэх нөлөөлөлд сэтгэл хөөрлөөр хандах хэрэггүй. Азад найдаж эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Хамгийн ойрын хүн байсан ч эргэлзээтэй зүйл дээр хянамгай хандаарай. Алдаа дутагдал гаргахаас сэргийлж бүхий л зүйлээ дахин дахин нягтал.
Жинлүүр: Ажил хэргийн аливаа харилцааг сэвтүүлэхгүй байх тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Ялихгүй зүйлээр хөөцөлдөж хайран цагаа үрэн таран хийх нь бусдын дургүйцлийг хүргэнэ. Төлөвлөсөн ажил тань буруу тийш чиглэсэнд та нэлээд бухимдана. Хамтын ажиллагааны үед өөрийн хүсэл зоригоор бүгдийг хийснээрээ, бусдын урмыг хугална. Хосууд хайрын харилцаагаа сэвтээхээс болгоомжил.
Хилэнц: Жижиг гэлтгүй танд тулгарсан таагүй зүйлс нь сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Сэтгэл санааны уналт нь даамжирвал толгой өвдөх магадлалтай. Эрсдэлтэй, эргэлзээ дагуулсан зүйл рүү тэмүүлэх, бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Хайр сэтгэлийн асуудалдаа хэт автаж, бусдын нөлөөнд орохгүй байхыг зөвлөж байна. Хөнгөмсөг хүнтэй учирч болзошгүй.
Нум: Гадна дотноос олон зочид гийчид хүлээж авч магадгүй үе. Сэтгэл хөдлөлөө барьж тайван байхыг зөвлөж байна. Том жижиг ямар ч бэрхшээлээ мартахыг хичээ. Элдэв бүтэхгүй бодлоор тархиа дүүргэх хэрэггүй. Ойрын үед авах арга хэмжээгээ төлөвлөсөн нь дээр байх. Дотнын хүнтэйгээ хувийн асуудлаа хуваалцаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.
Матар: Хий хоосон яриа, хэрэггүй үйл явдалд анхаарлаа хандуулах хэрэггүй. Учир нь чухал зүйлийн анзаарахгүй өнгөрүүлэх магадлалтай. Бодсон санасан болгоноо уламжлалт биш шинэлэг аргаар хийж гүйцэтгэх нь оновчтой болно. Аливаа учрал тохиол бүрд хайнга хандах хэрэггүй.
Хумх: Таныг хүрээлэлд буй бүхий л хүмүүстэй болгоомжтой харьцаарай. Өнөөдөр биеэ тоосон их зан, бусдыг өнгөц дүгнэх хандлага танд сөргөөр нөлөөлөх болно. Ажил хэрэгт ч хувийн амьдралд ч таны итгэлийг алдсан хүмүүсээс зайгаа барьж, цаашид харилцаа холбоо тогтоох хэрэггүй.
Загас: Ойр дотнын хүмүүстээ үнэнч шударга байж, өөртөө аль болох шүүмжлэлтэй хандаарай. Хувийн амьдралдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол сэтгэл гутралд орж магадгүй. Хосууд харилцаан дээрээ анхаарч илэн далангүй бай. Эрсдэлтэй алхам хийхээс сэргийл. Санхүүгийн асуудлаа амжилттай шийдвэрлэх боломжийг эрэлхийл.