Цаг үеийн мэдээ

Боловсролын сайд П.Наранбаяр 2023-2024 онд Боловсролын яам болон Кэмбриджийн зөвлөх багаас хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнтэй танилцав.

Боловсролын яам болон Кэмбриджийн зөвлөх баг нь 2023-2024 онд сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл, багшийн хөгжил, багш бэлтгэх тогтолцоо, төрөлжсөн ахлах сургуулийн чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Иймд цаашдаа өмнөх хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг үр дүнтэйгээр үргэлжлүүлэх, зарим ажлыг дуусгавар болгох, багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх, багш, ажилтны ажиллах орчны стандартыг баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн зөвлөх үйлчилгээний хүрээнд Кэмбриджийн их сургуулийн эрдэмтэн, профессоруудын боловсруулсан тайлан, санал, зөвлөмжийг олон нийтэд хүргэхийг Боловсролын сайд холбогдох албаныханд даалгалаа.

Таны сурталчилгаа