Зам, тээврийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох төсөл” хэрэгжиж эхэллээ.
Төслийн зорилго нь К-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн, тогтолцоог бий болгож, авто замын удирдлагын тогтолцоог үр дүнтэй тогтвортой ажиллуулахад чиглэгдэх юм.
Уг төслийг 2024-2028 он хүртэл буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байна.
Төслийг БНСУ-аас Барилгын технологийн судалгааны хүрээлэн (KICT), Монгол улсаас хүлээн авагч байгууллагаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хамтран хэрэгжүүлнэ.