Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр "Туушин зочид буудлын гадна галт зэвсэг мэт хайрцагтай зүйл авч авсан гадаад улсын иргэн байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад гадаад улсын 2 иргэн 2024 оны наймдугаар сард Монгол Улсад ан агнах зорилгоор ирж, хөдөө орон нутгаар яваад өнөөдөр байрлаж буй буудалдаа эргэн ирэх үед дуудлага мэдээлэл ирсэн даруйд шалгалтын ажиллагааг явуулсан байна. 2 жуулчны авч явсан гэх галт зэвсгийг шалгахад ангийн буу байсан бөгөөд тус үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.