Цаг үеийн мэдээ

Иргэддээ хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх үүднээс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтыг хоёр шатны бус, нэг хурлаар шийдвэрлэж, зайлшгүй шаардлагатайгаас бусад хүнийг биеэр ирүүлэхгүйгээр магадалж эхэлсэн.

Тодруулбал, хорт хавдар, хүнд хэлбэрийн сүрьеэ, гар, хөлийн тайралтууд, болон бусад хүнд оноштой иргэдийн хөдөлмөр чадвар алдалтыг хугацаагүйгээр тогтоодог боллоо.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог өвчний жагсаалтыг 2023 онд шинэчлэн баталсан. 

Одоогоор нийт 507 төрлийн өвчний оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоодог. Үүнээс 97 өвчний шалтгааныг хугацаагүйгээр тогтоож байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 102.657 хүн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон.  Үүнээс 20.257 хүн хугацаагүйгээр тогтоолгожээ.

Таны сурталчилгаа