Цаг үеийн мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдаан өчигдөр (2024.09.02) болж,  анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч шилжүүлэх орон тоог хэлэлцэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 сарын 04-ний өдрийн 178 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах журам”-д заасан үндэслэл бүрдсэн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1, анхан шатны нийт 8 шүүгчийн орон тоог шилжүүлэн томилуулахаар болов.

Мөн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1, давж заалдах шатны шүүхийн нийт 5 шүүгчийн орон тоог тус тус шилжүүлэн томилуулахаар шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа