НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн бүсийн Жендер болон Хөгжлийн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Шреяси Жха (Shreyasi Jha) гэр бүл, хүүхэд, залуучуудын салбар дахь жендерийн тэгш байдлын асуудлаар яамны төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцлоо.
Зөвлөх Шреяси Жха манай улсад ажиллах хугацаандаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд жендерийн тэгш байдлын үнэлгээ хийх бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад жендерийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангахад зөвлөгөө өгөх юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд жендерийн үнэлгээ хийх боломж болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Гэр бүлийн хөгжлийн цогц төвийг ажиллуулах, тус төвөөс хүн амын бүлгүүдэд үзүүлэх олон талт үйлчилгээний хэрэгцээ, өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалахаар хөгжүүлж буй цахим систем (чатбокс)-ийн талаар яамны зүгээс мэдээлэл өгч, санал солилцлоо.