Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны “Онцгой байдлын байгууллагын 2024 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01 тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний 2024 оны сургуулийн жилийн хоёрдугаар үеийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Арга хэмжээг тэргүүн дэд дарга, хурандаа А.Алтансүх нээж, хичээл сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургуулийн жилийн хүрээнд сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг тооцож, хариуцлагыг нэмэгдүүлэн, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өдөр тутмын дадлага сургуульд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангах, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг сайжруулах, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр багц сургалтууд зохион байгуулагдана.