Цаг үеийн мэдээ

Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/273 тоот тушаалаар “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн жагсаалт” шинэчлэн  батлагдсан. 

Боловсролын ерөнхий хуулийн 40.2.3-д “Сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгсэлтэй холбоотой зардлыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцна” гэж заасан байна. 

ЗӨВЛӨМЖ:

Эцэг эх, асран хамгаалагч нь хичээлийн жилийн эхэнд чанарын шаардлага хангасан сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийг сонгон авч, багшид хүлээлгэн өгнө. 

Багш улирал тутамд бүлгийнхээ сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн зарцуулалтыг тайлагнана. 

Жагсаалтад сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн тоо хэмжээг бүтэн жилээр тооцоолсон бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн хүсэлтээр улирлаар бэлтгэж, хүлээлгэн өгч болно. 

Хүүхэд бүр сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийг ариг гамтай хэрэглэх, эрүүл ахуйн зөв дадалд суралцахад цэцэрлэгийн захиргаанаас анхаарч ажиллана. 

Таны сурталчилгаа