Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны ээлжит 32 дугаар хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Улсын Их Хурлын Тамгын газар, Эрчим хүчний яам, Гадаадын иргэн харьяатын газар, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, нэр дэвшүүлэв. 

Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. 

Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг Төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулахаар ирүүлсэн иргэний хүсэлтийг баталгаажуулав. 

2024 оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын төв комисс байгуулах тогтоолыг гаргалаа.

Таны сурталчилгаа