Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн чиглэлийн 92.28 км хатуу хучилттай авто замыг шинэчилж сайжруулах ажлыг удахгүй эхэлнэ гэж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.
Уг замыг УИХ-ын гишүүн Д.Батлут Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж өнгөрсөн онд ТЭЗҮ нь батлагдаж энэ онд барилгын ажилд зориулж улсын төсвөөс найман тэрбум төгрөг шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Улаанбаатараас Эрдэнэт хүртэл нийт 380 км бөгөөд дээрх шинэ маршрутаар 100 км багасаж 280 км зорчих боломж бүрдэх юм байна. Энэ нь Улаанбаатараас Эрдэнэт, Хөвсгөл, Булган зэрэг баруун аймгууд руу зорчиход цаг хугацаа хэмнэхээс гадна шатахуун, эдийн засагт ч хэмнэлттэй байхаар төлөвлөжээ. Тус замыг улсын төсөв болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөж байна.
Цэрэндорж
2024-09-04
Хурдхан хийгээд дууссай даа
Тунгалаг
2024-09-04
Эхлээд ЗАМ ЯМАР БАЙХ ЁСТОЙГ Япон явж судлах хэрэгтэй. Тэгж байж ажлаа эхлэвэл зүйд нийцнэ.
2024-09-04
Ашгүйдээ
Зоригт
2024-09-05
Өргөн хийгээрэй дээ 2 урсгалтай хийгээрэй дээ усны суваг хийгээрэй дээ за мөнгө тонших нь ойлгомжтой.
Ганбаатар
2024-09-05
Өвөл их цас унадаг цасаар их шуурдаг газрууд нилээн бгаа Ялангуяа Шар хөтөлийн наана цаана өвөлждөг хаварждаг малчидаас энэ талаар сайтар асууж судалж байж замаа тавих хэрэгтэй УБ-ДА хооронд замын голоор тавьсан хашлага хэрэггүй
2024-09-05
Шар хөтөл гэж хаана байдаг юм бэ?