2024 оны 9-р сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Би гэсэн үзэлтэй хүмүүсийг олон нийт тойрон хүрээлэхгүй. Зарим хүмүүс ганцаардмал байдлаасаа болж бухимдаж, сэтгэл гутралд хүрч болзошгүй. Сэтгэл санааны хямралаа хэт ил гаргаснаар бусдын дунд элэг доог болж магадгүй. Дотоод сэтгэлээ чагнаж, амьдралаа шинээр төлөвлөөрэй. Идэвхтэй амьдралын хэмнэлийг хэвшүүлснээр сэтгэл санааны байдлаа засаж чадна.
Үхэр: Шинэ боломж танд давуу тал байгааг харуулна. Олны сонирхлыг ажил хэрэгч бус чөлөөт байдалтай залуус татах төлөвтэй. Шинэлэг байдал өдрийн турш таныг хөтөлнө. Биеэ тоолгүй үг үйлдэл болон сэтгэл хөдлөлөө удирд. Илүү үг, ихэмсэг зан нь таагүй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй.
Ихэр: Мөнгө санхүүгийн хувьд ямар нэгэн ахиц дэвшил гарна. Сэтгэл сэргээсэн ашигтай саналыг хүлээн авах нь тэнгэрийн од шүүрсэнтэй л адил санагдана. Зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд төрийн хүнд суртал, эрх мэдэлтний ааш авир ямар төвөгтэй байдгийг өөрийн биеэр мэдэрнэ. Гэсэн ч ихэнх төлөвлөсөн ажлаа амжилттай шийдвэрлүүлэх болно. Өнөөдөр олон янзын таагүй зүйлээс болж нэлээд бухимдаж ядарч магадгүй.
Мэлхий: Ямар нэгэн өөрчлөлт хийсэн ажлуудад туйлын таатай байна. Гэр бүл ойр дотнын хүмүүсийн хүрээнд бага хэмжээний баяр тэмдэглэх нь танд аз жаргалыг авчирна. Хайртай хүнээсээ уучлал гуйх гэж байгаа бол таатай боломжийг алдаж болохгүй. Ажил хэргийн гэрээ хэлцэл амжилттай байна.
Арслан: Өмнө нь хийсэн ажлынхаа үр дүн шимийг хүртэх мөч иржээ. Таны хувьд онцгой өдрүүдийн нэг байх болно. Хэт их хүч хөдөлмөр шавхан байж бүтээсэн ажил олны талархлыг хүлээхүйц болж чадна. Өөрт байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай байвал сэтгэл санааны хувьд тайвшрал олно. Амьдралын бүхий л нандин зүйлсээ эргэн дурсана.
Охин: Олон үйл явдал тохиолдох үед сэтгэлээр унах хүмүүс одоо бол өөрчлөлт хийх хэрэгтэй. Амархан сэтгэлээр унах ч урмын үгэнд тэр дороо сэргээд ирэх хүмүүс ч их байна. Ямар ч үед урсгалаар яваа хүнийг амжилт бүтээл дагахгүй учир хариуцсан ажилдаа бүхий л хичээл зүтгэлээ зориулахыг зөвлөж байна.
Жинлүүр: Шалтгаангүй гомдоллох, хардаж сэрдэх зэрэг нь хайртай хүнийхээ дургүйцлийг хүргэж, харилцаагаа муутгах шалтгаан болж магадгүй. Хувийн амьдралдаа үүссэн хэрүүл тэмцэл, ямар нэгэн таагүй зүйлийг ажилтайгаа хутгах хэрэггүй. Та ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн өөрт оногдсон ажлаа цаг тухайд нь гүйцэтгэхийг эрхэмлээрэй.
Хилэнц: Сайн үйлсийн аян болон нийгмийн ажилд идэвхтэй оролцоно. Энэ өдөр дурсамж сэргэсэн уулзалтаа бодон, хийсвэр мөрөөдөлд автан тархиа амраахгүй байж мэднэ. Таны санаандгүй хэлсэн үг хэн нэгнийг сэтгэлийн шархыг хөндөж, гомдооно. Азгүй байдлыг тойрон гарахгүй бол санхүүгийн алдагдалд орж мэднэ.
Нум: Бодлогогүй амлалт өгөх болон хэцүү үүрэг биелүүлэх гэж бүү оролдоорой. Удаан хугацааны турш бусдын хүсэлд нийцүүлэн амьдарсан бол өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлээ хойш тавиад байсан байж магадгүй. Харин одоо танд хамгийн чухал нь юу вэ гэдгийг ухаарах цаг ирснийг анхаар. Бүхнийг шинээр эхлэх, танилцах зэрэгт ээлтэй үе.
Матар: Шалтгаангүй гомдоллох, хардаж сэрдэх, сэжиглэх зэрэг нь хамтрагчийнхаа дургүйцлийг хүргэж харилцаагаа муутгах үндэс болж магадгүй. Хувийн амьдралдаа үүссэн хэрүүл тэмцэл, ямар нэгэн таагүй зүйлээ албан ажилтайгаа хутгах хэрэггүй. Ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн өөрт оногдсон ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэхийг эрхэмлээрэй.
Хумх: Бусдын нөлөөнд автах магадлалтай. Энэ үед үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийснээр томоохон алдагдалд орно. Хэн нэгэнтэй сэтгэгдлээ хуваалцах үедээ тулгарсан асуудлаа зөвлөлдөх хүсэл төрж магадгүй. Цаашид өөрийн хүчээр чин сэтгэлээсээ зүтгэж яваа хүнд л бурхан тэнгэр амжилтыг өгөх болно гэдгийг санаарай.
Загас: Эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг найрсаг хандахыг хичээ. Сөрөг энергитэй, хэл амтай хүмүүсээс зайгаа барихыг зөвлөж байна. Хувийн амьдралтай холбоотой асуудлаа ажил дээрээ ил гаргаж эргэн тойрондоо таагүй хандлага үүсгэх хэрэггүй. Таны ойр дотнын хүмүүсийн маш ихээр баярлуулж ч мэднэ. Таны хувьд ойрын хугацаанд тохиолдоогүй гэнэтийн сайхан үйл явдал байх болно.