Хан-Уул дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний нийт 45 автомашин дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн бол 2024 онд хог тээврийн нийт 16 машин, зам цэвэрлэгээний нуух цэвэрлэх 7 жижиг машин, давс цацагч 15, явган замын цас хог үлээгч багаж 50, явган зам шүүрдэгч 27 ширхэг автомашин, техник хэрэгслийг тус тус хог тээвэр, зам талбайн байгууллагуудад хүлээлгэн өгсөн.
Өнөөдөр /2024.09.04/ хүлээн авч байгаа зам цэвэрлэгээний хоёр авто машин нь автозамын хог хаягдлыг автоматаар шүүрдэх, сорох, зам талбайг чийгшүүлэх, угаах, ногоон байгууламжийн усалгаа хийх, зам талбайг ариутгах зэрэг хосолсон үйлдэлтэй бөгөөд дөрвөн улиралд ашиглах боломжтой.
Уг машинуудын үзүүлэлт нь 1,5 тонны усны багтаамжтай, 8 шатлалт механик хөдөлгүүртэй, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх, ногоон байгууламжийг услах, зам талбайн ариутгал хийх, 2,5 тн хог соруулах зэрэг хосолсон үйлчилгээтэй хоёр автомашинаар Эко дүүрэг дахин ПАРК ШИНЭЧЛЭЛ хийлээ.