Цаг үеийн мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Н.Баатарцогт, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Ж.Цогтбаатар нар Халимаг улсын Их сургуулийн дэргэдэх Эрдэм шинжлэнгээ үйлдвэрлэлийн бүсийн төвийн захирал, эрдэмтэн судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Халимаг улсын Их сургуулийн төлөөлөл манай улсын  мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, технологийн судалгаа шинжилгээ хийх, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, солилцох мөн газар тариалангийн бүс нутгийг түшиглэн махны чиглэлийн “Халимаг” үүлдрийн үхрийн аж ахуй байгуулах талаар хамтарч ажиллах санал тавилаа. 

Тус төлөөлөгчдийг Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааны санал солилцох арга хэмжээг зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа