2024 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бүх төлөвлөсөн ажил бүтэмжтэй байх болно. Таны өөрийн хичээл зүтгэл, тууштай байдал өнөөдрийн ажлын үр дүнд сайнаар нөлөөлөх болно. Магадгүй өмнө нь байгаагүй их эрч хүч ундарч ирж мэднэ. Хувийн амьдралд олон таатай зүйл тохиолдож, эерэг хүмүүстэй уулзаж ярилцах болно. Гэвч зарим зүйл ажил хэрэгтэй тань огтхон ч хамааралгүй байх тул гол шугамаасаа хазайх хэрэггүй.
Үхэр: Цагт шахагдсан ажил хийх нь таныг маш завгүй нэгэн болгож харагдуулах юм. Гэвч таны хувийн зохион байгуулалтгүй байдлыг мэдэх хүн ховор гэж бодох нь эндүүрэл байх болно. Амьдралдаа хэрэг болохуйц бүхий л боломжийг ашиглан, амжилтын араас тууштай тэмцэгч бай. Ойрын хугацаанд танд ирэх ашиг орлого олж болох ажлын саналыг алдалгүй барьж аваарай.
Ихэр: Өөрийн ажлыг бүтээх гэж буруу үйлдэл хийх нь эргээд танд эрсдэл учруулна гэдгийг санаарай. Шударга үнэнээр явахад хэзээ нэг өдөр санаснаа гүйцэлдүүлж чадна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Бусдын тусламж дэмжлэг хариу нэхсэн хандлагатай байвал өөрөө амжилтад хүрч чадна гэдэгтээ итгээрэй. Өөртөө дүгнэлт хийж, одоогийн үйлдэлдээ шүүмжлэлтэй хандахыг зөвлөж байна.
Мэлхий: Амьдралын эрч хүч оргилох тул төлөвлөсөн ажлаа зоригтой барьж ав. Хувийн амьдрал сонин үйл явдлаар дүүрэн байх болно. Дотнын хүнтэй төлөвлөсөн романтик харилцаа нь сэтгэлд тань удтал хадгалагдах дурсамж дүүрэн болж өнгөрнө. Ганц бие хүмүүсийг хайрын учрал хүлээж байна.
Арслан: Оюун ухаан болон сэтгэн бодох чадвар урьд урьдынхаасаа илүү байж аливаа яриа хэлэлцээр хийхэд амжилт олох болно. Мэдрэмжтэй байдал тань бусдын сэтгэл санаанд эергээр нөлөөлнө. Тодорхой нэг зүйлийг сонирхож, түүндээ шимтэн дурлах нь амжилт олох гол үндэс болно. Гэхдээ өөрийн боломжоо зөв үнэлж, тооцоорой.
Охин: Эрч хүчтэй байх тул төлөвлөсөн ажлаа амжуул. Алгуурлаж хойшлуулах тусам цаг алдаж, бүтэхгүй байдалд хүрч мэднэ. Залуу хүмүүс хэн нэгэнд уруу татагдах, толгойгоо бусдад мэдүүлэх хэмжээнд очиж магадгүй. Харин ажил хэрэгч хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ нэмэгдүүлэх, шинэ нээлт хийх зэрэгт амжилттай байна.
Жинлүүр: Энэ үед зарим шаардлагатай өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх гэж хичээх бөгөөд энэ нь үр дүнгээ өгнө. Магадгүй таныг томоохон боломж ч хүлээж байх магадлалтай. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ханцуй шамлах орохыг зөвлөж байна. Зарим нэг таагүй мэдээллээс болж сэтгэл санааг тавгүйтнэ. Санамсаргүй байдлаар хайртай хүнээ гомдоох үйлдэл хийж магадгүй.
Хилэнц: Бүх зүйл таны хүссэнээр болж төлөвлөсөн ажил бүтэж, хүлээгдэж байсан асуудал шийдэгдэнэ. Гэхдээ ажил хэргийн асуудал улам хүндрэх магадлалтай. Буруу мэдээлэл асуудалд оруулах хандлагатай байна. Өнөөдөр таны хувьд гэр бүлийн асуудал нэлээд хурцадмал байдалд хүрэх байх. Гэсэн хэдий ч таны саруул ухаан гэр бүлд гарсан асуудлыг шийдэж чадна.
Нум: Ганцаардан, эргэн тойрны хүмүүсээс хүйтэн хөндий байдлыг мэдрэх болно. Үүнд та хэнийг ч буруутгах хэрэггүй. Нөхцөл байдлын өрнөл, цаг хугацааны аясаар таны одоогийн байдал аяндаа дээрдэж магадгүй юм. Аливаа худалдан авалт том жижгээс үл хамааран ашиг авчрах магадлал муу байх тул ямар ч ажилд хөрөнгө оруулах хэрэггүй.
Матар: Ойр дотнын хүмүүстээ тус болох гэсэн биш ус болсон мэт сэтгэгдэл төрнө. Учир нь таны үйлдэл бусад хүнд төвөг учруулах зүйл болж хувирах магадлалтай. Энэ өдөр амгалан тайван байдлыг эрхэмлэн, эв эеийг хичээх хэрэгтэй. Бүх зүйл сайхан болтол цаг хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай. Дуртай зүйлийнх нь талаар хайртай хүнтэйгээ ярилцаарай.
Хумх: Бүх зүйл боломжтой мэт санагдах ч бусдын тусламж дэмжлэггүйгээр бүхнийг ганцаараа хийх хэрэггүй. Өнөөдөр өөртөө итгэлтэй байх ч өөрийн хүч боломжийг хэтрүүлэн үнэлэхээс зайлсхий. Оюун ухаан, хүч хөдөлмөр ашиглан шинэ бизнесээ олох эрэл хайгуул хий. Хосууд хайр сэтгэлээ илчлэх, сэтгэлээ уудлан ярилцахад тохиромжтой байна.
Загас: Ажлын харилцаа холбоо тогтооход таатай байхаас гадна гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан шийдэлд хүрч магадгүй үе. Хамт ажилладаг хүнийхээ тусламжтайгаар олдохгүй байсан боломжийн үзүүрээс атгана. Энэ нь таны амьдралд ихээхэн өөрчлөлт оруулж болохуйц байх тул өөрийн зүгээс шаардлагатай болгоныг хийж, боломжийг сайтар ашиглаарай.