Цаг үеийн мэдээ

Дуучин Сэксцагаанбогд буюу Б.Гантулга нь өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайдын зөвлөх Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон байдаг. Харин түүний эмэгтэй хүн зодож буй бичлэг өнөөдөр цахим хуудаст цацагдаж, олны дургүйцлийг хүргээд байна.

Уг асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагад гомдол гаргасан эсэх талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: 

Дуучин Сэксцагаанбогд буюу Б.Гантулга эмэгтэй хүн зодсон тухай гомдол мэдээлэл бүртгэгдээгүй. Цахим орчинд гарсан бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагааас хэрэг үүсгэн шалтгалтын ажиллагааг эхлүүлж байна гэв. 

Таны сурталчилгаа