Цаг үеийн мэдээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны долоодугаар сард 3380. 86 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 61.50, өмнөх сарынхаас 0.25 төгрөгөөр чангарчээ.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3663.85 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 139.49 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 23.84 төгрөгөөр суларсан байна.

Түүнчлэн, төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны долоодугаар сард 38.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.84, өмнөх сараас 0.30 төгрөгөөр суларсныг төв банк мэдээлэв.

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 465.55 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.12, өмнөх сарынхаас 0.50 төгрөгөөр чангарсан аж. 

Таны сурталчилгаа