БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлах айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Тодруулбал, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар айлчилж байгаа юм.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу дээрх өдрүүдэд зарим авто замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлаж зохицуулалт хийгдэнэ.
Иймд иргэд та бүхэн төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.