2024 оны 9-р сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ямар ч үед яаран сандран шийдвэр гаргахгүй байж, өөрийгөө удирдахыг хичээ. Өөрийн тогтвортой байдлыг хамгаалах зарим нэг оролдлогыг хий. Хамтрагчаа анхаарлынхаа төвд байлгаж түүнд бүрэн дүүрэн итгэхийг хүснэ. Гэвч таны хүссэнээр ихэнх зүйл болохгүй. Үүсэж буй нөхцөл байдлаас та хяналтаа алдаж хоцорно. Аливаа зүйлд маш няхуур болгоомжтой хандахыг анхааруулж байна.
Үхэр: Гэнэтийн үйл ажиллагаанд зардалд зориулж хуримтлал цуглуул. Мөн санхүүгийн хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх арга зам хай. Томоохон хэмжээний худалдан авалт хийх юм бол өрөө төлөхтэй холбоотой асуудал гарна. Өөрийн хүч хөдөлмөрийг хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй. Бусдад үлгэр дуурайл болох ямар нэгэн сайн үйлс хийхийг зорь.
Ихэр: Амьдралдаа ахадсан, хүч хүрэхээргүй зүйл рүү тэмүүлэх хэрэггүй. Танд ойр дотнын хүмүүсийн өгсөн зөвлөгөө хамгийн үнэтэй байх болно. Оюун санаа, ухаан бодол тань бусдын гаргасан онол арга зүй дээр төвлөрнө. Та бусдаас туршлага судлах, суралцахыг хүснэ. Таны ирээдүйд шинэ боломж гарч ирнэ. Бие дааж сурахгүй бол хэцүү сонголт хийх шаардлага тулгарах үед шийдвэрлэж чадахгүйд хүрнэ.
Мэлхий: Ажилдаа дүгнэлт хийж энэ сард юу хийж амжуулах талаар төлөвлөхөд тохиромжтой үе. Эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй. Хоол хүнсэндээ онцгой анхаараарай. Явган аялал, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэргээр амралтын өдрийг ашиглана. Ойр дотнын хүмүүстэйгээ хамт байж, сэтгэлээ сэргээн хөгжин цэнгэлдэх нь амьдралыг тань аз жаргалтай болгоно.
Арслан: Таны хичээл зүтгэл, хүчин чармайлт бодсон шиг үр дүн авчрахгүй тул бусадтай барьцаж, таагүй байдал үүсгэх хэрэггүй. Гаднаас ирэх хэрүүл шуугианы нөлөөнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Жижиг асуудал гэлгүй тулгарсан бэрхшээл саадыг тухай бүрд нь шийдвэрлэхийг хичээ. Байгаль дэлхийтэйгээ ойр байж агаар салхинд гарахыг зөвлөж байна.
Охин: Бүтээлч хүмүүс бүгдийг нүдэндээ харагдтал төсөөлж чадна. Төлөвлөснөө хийх гэж тэмүүлдэг байдал танд илэрч байна. Нөхцөл байдал танд урам зориг өгөх бөгөөд үйл ажиллагаа тань ашиг орлогыг авчрах болно. Олны анхаарлын төвд байж, сонирхолтой газар байхыг хүснэ. Хайр дурлал, халамж энхрийллийг илүү хүсэх болно. Мэдрэмж, сонголтдоо бүрэн итгээрэй.
Жинлүүр: Од эрхэс таны ажилч хичээнгүй байдлыг үнэлж, тусламж илгээхэд бэлэн байна. Урам зоригийг тань сэргээсэн мэдээлэл ирэх магадлалтай. Ашиг орлого олж мэдэх санал танд ирэх бололтой. Бүхий л харилцаагаа эерэг зөв байлгаж ажил хэргийн болон бусад асуудлаар танд хандсан хүмүүсийг ойр дотно хүлээж ав. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаарай.
Хилэнц: Хайр дурлалын адал явдал сэтгэл санаагаар унагана. Энэ үед хамтрагчтай хамт төвөгтэй асуудалд орж болзошгүй. Хөдөө гадаа явах, төлөвлөөгүй аялал зэрэг нь аз жаргалыг мэдрүүлнэ. Ахмад настай хүмүүсийн заавар зөвлөмжийг цаг үргэлж санаж, тэднийг хайрлаж хүндэл. Хайртай хүмүүстээ чөлөөт цагаа зориул.
Нум: Хэн нэгний оролцоо туслалцаа байхгүй байсан ч та нэлээд хэцүү ажлын ард гарна. Таны амжилтыг олон хүн хуваалцах гэж магадгүй. Шинэ өөрчлөлт хийхэд таатай. Өөрийнхөө хэм хэмжээг мэдэх, ур чадварын түвшингээ тодорхойлохыг хүснэ. Төв байр суурь, тулхтай зангаараа олон хүмүүсийн бахархлыг төрүүлнэ.
Матар: Архи дарс, муу зуршлаас хол байхыг хичээ. Энэ нь үр хүүхдэдээ буруу үлгэр үзүүлж болзошгүй. Эргэн тойронд хурцадмал байдал үүсэх магадлал өндөр байна. Хэрэв танд энэ үед тохиох сорилтыг давж чадвал гэр бүлд тайван амгалан байдал, харилцан ойлголцол үүснэ.
Хумх: Аливаа харилцаа нь танд итгэл найдвар болон таатай нөхцөл байдал илгээнэ. Идэвхтэй байж уран сэтгэмж, дотоод мэдрэмжээ гарга. Өөрийгөө зөв илэрхийлж чадвал олонд үнэлэгдэх сайн ажлыг бүтээх болно. Гэртээ засвар хийх, эд хөрөнгөө эмх цэгцэд оруулахад тохиромжтой. Гэр бүлийн хүрээнд багахан баяр тэмдэглэх ч бололтой.
Загас: Ойр дотнын хүмүүс, үнэнч найз нөхөдтэйгөө эелдэг харьцаарай. Эвгүй үг хэллэг, уур уцаартай байдлаараа тэднийг гомдоож магадгүй. Та нуугдмал авьяас чадвараа нээн, олонд хүндлэгдэнэ. Ажлын өдрүүдийн хэт ачааллаас болж нэлээд ядарснаа маш ихээр мэдэрнэ. Танд ойр дотнын хүний хайр халамж ихээр үгүйлэгдэнэ. Аль болох амар тайван орчинд байхыг хичээ.