Цаг үеийн мэдээ

Нийтийн тээврийн бодлогын газар үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Юүтонг бус” ХХК болон Нийтийн тээврийн бодлогын газар хамтран Юүтонг үйлдвэрийн ZK6116HG маркийн автобусыг ашиглагч ОНӨААТҮ-ийн 5-р бааз, хувийн хэвшлийн 10 аж ахуйн нэгж, байгууллагуудын 45 жолооч оролцсон “Шатахуун зарцуулалтын хэмнэлтийн уралдаан”-ыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэн нэг сарын хугацаанд зохион байгуулагдаж дуусаад шагналын эздийг тодруулаад байна. 

БАЙГУУЛЛАГА ангилалд:

Тэргүүн байранд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ 

Дэд байранд “Эрдэм транс” ХХК  

Гутгаар байранд “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ 

 ЖОЛООЧ ангилалд: 

Тэргүүн байранд “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын жолооч  Ц.Ууганбаатар 

Дэд байранд “Эмсид” ХХК-ийн жолооч Ч.Цэрэнхүү, “Зорчигч  тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын жолооч Т.Тогтохбаяр  

Гутгаар байранд “Сутайн буянт" ХХК-ийн жолооч С.Бямбажав, “Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын жолооч Ц.Дэлгэр, “Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын жолооч Г.Сэргэлэн нар шалгарч  шагналыг гардуулан өглөө.

Энэхүү уралдааныг жил бүр зохион байгуулснаар шатахуун зарцуулалтыг хэмнэхээс гадна, жолооч нарын ур чадварыг сайжруулах, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, осол зөрчлийг багасгах зэрэг нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Таны сурталчилгаа