Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 24 дүгээр хуралдаанаас аймгийн Засаг даргад Борын Бат-Эрдэнийг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгож уламжилсан билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн захирамжаар Дорнод аймгийн Засаг даргаар Борын Бат-Эрдэнийг өнөөдөр томиллоо.
Тэрээр Дорнод нутгийн унаган хүү бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч юм. Аймгийн Засаг дарга өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авч, төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эрх ашгийг хангаж ажиллахаа илэрхийлэн тамгаа гардаж авлаа.