Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд 2023 онд хөдөлмөрийн хяналтын чиглэлээр иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу 799 объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. 

Шалгалтын хүрээнд 14897 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 1406 аж ахуйн нэгж,  байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн, зөрчил гаргасан 170 аж ахуйн нэгж, байгууллагад арга хэмжээ авч, 619 ажилтны илүү цаг, шөнийн цагийн нэмэгдэл болох 2,542,703.6 мянган төгрөгийг нөхөн олгуулж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангуулж, учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна. 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд ажилласан хугацааны цалин хөлсөө авч чадаагүй, шөнийн цаг болон илүү цагийн нэмэгдлийг хуулийн дагуу бодож олгоогүй болон үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөртэй  холбоотой зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.  

Иргэн, ажилтан Та хөдөлмөрлөх эрх, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбоотой гомдол, саналаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандаж ШИЙДВЭРЛҮҮЛЭХИЙГ зөвлөж байна.

Таны сурталчилгаа