Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлэх эсэх талаар НЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Уг санал асуулга энэ долоо хоног дуустал буюу маргаашийг хүртэл үргэлжилнэ. Санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжихгүй байна. Тодруулбал, санал асуулгад 3821 хүн одоогийн байдлаар оролцсоноос 2272 буюу 59 хувь нь дэмжихгүй гэх саналыг өгчээ.