Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 6-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны 20:00 цагаас арванхоёрдугаар сарын 6-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -30...-35 градус, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

Таны сурталчилгаа