УИХ-ын гишүүн Б.Баярбаатар утааны сонсголын үеэр "2000-аад оны төр, засгийн удирдлагуудын гаргасан буруу бодлого, газрын наймаа, хот төлөвлөлтийн алдаанаас болж өнөөдрийн түгжрэл, утаа, агаарын бохирдол үүссэн" гэлээ.
Өнөөдөр бид:
-Уушгины өвчнөөр дэлхийд тэргүүлж байна.
-Хотын түгжрээнд өдөр бүр хэдэн цагаа алдаж байна.
-Буруу бодлогын төлөөсийг ард түмэн өөрийн амь, эрүүл мэндээр төлж байна.
Хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг орон сууцжуулалт, гэр хорооллын хөгжил, нийтийн тээврийн шинэчлэлтэй хамтад нь бодлоготой шийдэж чадаагүйгээс өнөөдрийн эмх замбараагүй байдал үүссэн. Хэрвээ одооноос дорвитой арга хэмжээ авахгүй бол бидний хойч үе уушгины өвчтэй, түгжрээнд өссөн, эрүүл бус нийгэмд амьдрах болно.
Б.Баярбаатарын хэлснээр "Энэ бол өнгөрсөн алдааны бодит илрэл. Үүнээс илүү алдах эрх бидэнд байхгүй" гэлээ.
Асуудлыг шийдэхгүй бол 10, 20 жилийн дараа дахиад л бид буруутныг эрэх болно. Харин тэр үед эрүүл мэнд, амь нас, ирээдүйгээ хэдий хэмжээний төлөөсөөр сольсон байх вэ?