Монголын шатрын холбоо болон Оюуны спортыг дэмжигч АПУ Дэйри хамтран Өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2025 оны 2-р сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийт 54 сая төгрөгийн шагналын сантай тус шигшээ тэмцээнд нийслэлийн 378, 21 аймгийн 882 нийт 1260 өсвөрийн шилдэг шатарчид шалгарч оролцоно.
Тэмцээний ангилал тус бүрийн эхний 3-н байрт шалгарсан өсвөрийн шилдэг шатарчид дараах тив, дэлхийн аварга шалгаруулах олон улсын томоохон тэмцээнд Монгол улсынхаа нэрийг төлөөлөн оролцох эрхтэй болно гэдгээрээ тус шигшээ тэмцээн нь шатрын ирээдүй болсон өсвөрийн шатарчдын хувьд өндөр ач холбогдолтой тэмцээн юм. Үүнд:
- Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
- Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
- Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн
Мөн түүнчлэн Олон улсын шатрын холбооноос 8 хүртэл, 10 хүртэл, 12 хүртэл насны нээлттэй болон охидын ангиллаар зохион байгуулдаг Өсвөрийн шатарчдын Дэлхийн цомын тэмцээний ангилал тус бүрд улс бүрээс зөвхөн 1 шатарчин оролцох эрхтэй байсан бол Монголын өсвөрийн шатарчдын 2024 онд олон улс, тув, дэлхийн тавцанд гаргасан амжилтыг үндэслэн тус тэмцээний ангилал тус бүрд 3 тамирчин оролцох эрхтэй болсон. Иймд Өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний 7-8, 9-10, 11-12 насны нээлттэй болон охидын ангилал тус бүрд эхний 3-н байрт шалгарсан өсвөрийн шилдэг шатарчид Дэлхийн цомын тэмцээн Монгол эх орноо төлөөлөн оролцох болсон гэдгийг дуулгахад таатай байна.
Тэмцээний удирдамжтай дараах холбоосоор орж танилцана уу.
https://www.facebook.com/share/p/15AumTUWpM/?mibextid=wwXIfr