Нэг гэрийн 6 иргэн угаартаж нас барсан гэх асуудлаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Амь хохирогчийн хамаарал бүхий хүн болох түүний дүү О-г мөрдөн шалгах ажиллагааны оролцогчоор тогтоож буюу хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Өнөөдөр мэдээлэл хийсэн иргэн О хугацаат цэргийн алба хааж байсан учир цагдаагийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Хохирогчийн сэтгэл санааны байдлаас шалтгаалж мэдүүлэг аваагүй. Хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар шинжилгээнүүд явагдсан. Дүгнэлтүүд тодорхой хугацааны дараа мэргэжлийн шинжээчдийн албан ёсны дүгнэлтээр тогтоогдоно. Урьдчилсан дүгнэлтээр дээрх 6 амь хохирогч угаартсан байж болзошгүй гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна. Нарийн дүгнэлт гарсны дараа мэдээллийг өгөх болно.
-Цагдаагийн байгууллагаас амь хохирогчдын ар гэрээс мэдүүлэг авах даа, хэвлэл мэдээллийн байгууллагад хандвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж гарын үсэг зуруулсан гэдэг асуудал яригдсан...
Аливаа гэмт хэрэг тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг бол тухайн хэргийн шийдвэрлэлтэд хамгийн чухал нөлөөтэй. Тиймээс хохирогч иргэн О, түүний дүүд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас тайлбарлаж, ойлгуулсан. Түүнээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгч болно, болохгүй гэж хэлээгүй. Тийм хууль ч байхгүй. Өнөөдөр мэдээлэл өгсөн хугацаат цэргийн албан хаагч О-г дуудаж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Амь хохирогчийн хүү О мэдээлэл хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй, ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэхгүй.