Цаг үеийн мэдээ

Бен Мозер (Ben Moser), Мэри Лапковиц (Mary Lapkowicz) хоёр бага сургуульд хамт суралдаг байжээ. Мэри дауны синдромтой тул хүүхдүүд түүнтэй төдийлөн найзалж нөхөрлөдөггүй байсан бол Бен сэргэлэн цовоо эрч хүч дүүрэн хүү бөгөөд сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээ багийн нэгэн гол тоглогч тул найз нөхөд олонтой нэгэн байлаа. Нэгэн удаа Бен уйтгарлан суух Мэри-г хараад түүний найз болохоор шийдэн хөлбөмбөг хамт тоглож байхаар тохирчээ. Охинд хөлбөмбөг тоглох маш их таалагджээ. Үүнээс хойш тэр хоёр хамт тоглохын сацуу хамтдаа сургуульдаа явж, янз бүрийн арга хэмжээнд оролцох болов. 4-р ангид байхдаа мань хүү найздаа төгсөлтийн баярт түүнийг урьж хос болон оролцоно гэж амалсан аж. Гэвч удалгүй нэгэн өдөр гэнэт Мэри-н гэр бүл өөр хотруу нүүснээр найз хоёр хагацах болжээ. Шинэ сургуульдаа Мэри амжилттай суралцан, сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн хувцас хэрэгсэл хариуцсан сайн дурын гишүүн болжээ. Бентэй хамтдаа тоглодог байсан энэ спорт түүнд нэн ойр дотно төдийгүй энэхүү ажлыг илүү сайн хийх боломж олгосон байна.

Харин Бен төрөлх сургуульдаа суралцахын сацуу хөлбөмбөгийн багтаа тоглон шилдэг тоглогчдын нэгэн нь байв. Хоёр найз хооронд харилцаагүй байсан хэдий ч хувь заяа тэднийг ахин долоон жилийн дараа учруулах ёстой байж... Сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний үеэр багын хоёр найз тэврэлдэн уулзацгаав. Удалгүй төгсөлтийн баяр ч дөхөж , Бен долоон жилийн өмнө амалсан амлалтаа биелүүлж Мэрид энэ баярт цугтаа очихыг гуйжээ. Мэри ч маш их баярлан урилгыг хүлээн авав. Төгсөгчдийн баярын өдөр хөх ягаан өнгийн даашинзаар гоёсон нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан Мэри-н хамт Бен алхлан охины төгсөж буй сургуулийн хаалгаар орж ирлээ. Энэ өдөр Бен Мэригээс алхам ч холдолгүй түүнийг халамжилсаар.... Мэриг энэ өдөр ертөнцийн хамгийн аз жаргалтай бүсгүй хэмээн цоллож дуудмаар байлаа....

Уг баярт зорин очсон бага ангийн нь багш Трейси Спогли "Бусдыг хүндлэн дээдэлж тэдэнд өөрсдийгөө хайрлагдам онцгой нэгэн гэдгээ мэдрэх мэдрэмжийг бэлэглэнэ гэдэг Бенийг ямархүү зүрх сэтгэлтэй ухаантай хүн болж төлөвшснийг харууллаа. Долоон жилийн өмнөх амлалтаа биелүүлж байгаа энэ залууг хараад нулимсаа барьж дийлээгүй ..." хэмээн сэтгэл догдлон хэлсэн бол...
“Мэри-г дауны синдромтой гээд үе тэнгийнхэн нь үргэлж хөндий байдаг байсан. Харин ганц Бен л бусад шиг байгаагүй. Тэр бидэнд хүний сайхан сэтгэл бас итгэлийн галыг эргүүлэн өгч, хүн болж төрсний утга учрын тод жишээ... ” гэж Мэри-н ах Томас өгүүлжээ...
Эр хүн хэлсэндээ гэдэг...

Таны сурталчилгаа