Бүгд Найрамдах Солонгос улсын хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Өмнөд Солонгос улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдийг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж эхэлжээ
Эдгээр байгууллагууд гадаад ажилчид ихээр ажилладаг барилгын компаниуд болон зугаа цэнгээний газруудад шалгалт хийн, хууль бусаар биеэ үнэлж байгаа гадаад иргэдийг баривчлах аж.
Цаашлаад зөвхөн хууль бусаар оршин сууж байгаа иргэд биш тэднийг зуучилж ажиллуулж байгаа иргэдийг шалгах юм. Мөн энэ оны эхнээс эхлэн хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг хүчээр нутаг буцаах цаашлаад 10 жил Өмнөд Солонгос улсын хилээр орж ирэхийг хориглох арга хэмжээ авч байгаа ажээ.
WWW.MGLRADIO.COM