Цаг үеийн мэдээ

            Энэ бол тэртээ нэгэн цагт болсон явдал. Гэм буруутныг яллаж, бүх зүйлс дууссаны дараа энэ хэргийг ахин сөхөх асуудал тулгарсан юм. Хүн төрөлхтний зарим нь цаазын ял заавал байх ёстой хэмээн үздэг ч энэ ялд "хэлмэгдэгч" заавал байдгийг энэ түүх харуулна.

            Жорж Стинни нь Америкт цахилгаан сандал дээр суун цаазлуулсан хамгийн балчир хэрэгтэн юм. Тэрээр цаазлуулах өдрөө ердөө 14 настай байжээ.

            Түүнийг 7 настай Мэри, 11 настай Бетти гэх цагаан арьст охидын аминд хүрсэн хэмээн ялласан бөгөөд охидын цогцос хүүгийн гэрээс холгүй олдсон байдаг.

  Байцаалтын явцад жаал хүү биедээ үргэлж библи авч яван хэргийг үйлдээгүй гэдгээ андгайлсаар байлаа. Гэвч тухайн үед шүүхийн бүрэлдэхүүн бүхэлдээ цагаан арьстнуудаас бүрдсэн байсан бөгөөд хурал ердөө хоёрхон цаг үргэлжилж хүүд цаазын ял оноожээ.

Хамгийн аймшигтай нь хүнлэг бус шийдвэр нь хүүгийн эцэг эхийг хүүтэйгээ уулзах, бэлэг өгөхийг хориглож сүүлд нь хотоос хөөсөн байна.

            Цаазлагдахаасаа өмнөх 81 өдрийн хугацаанд Жорж эцэг эхтэйгээ нэг ч удаа уулзаагүй бөгөөд, хотын гадна 80км-ийн зайд тусгаарлагдсан шоронд хоригдож байжээ. Түүнээс байцаалт авахдаа хуульчийг нь оролцуулалгүй ганцааранг нь байцаалтын өрөөнд оруулдаг байсан байна.

Эцэст нь хүүг 5380 вольт хүчдэлээр цохиулж хороожээ. Цаазын ялыг гүйцэтгэх сандал дээр суун суутлаа балчир хүү асгартал уйлсаар байсан ч хэн ч түүнийг өрөвдөхийг хүссэнгүй.

            Гэвч 70 жилийн дараа түүний гэм буруугүйг Өмнөд Каролинагийн шүүх баталж, цагаатгасан байдаг. Яг үнэндээ хоёр цагаан арьст охины аминд хүрсэн зэвсэг болох төмөр турба нь 19 кг жинтэй, 14 настай хүү өргөж дийлэхгүйгээр барахгүй, хүний аминд хүрэхүйц хүчтэй цохих боломжгүй гэж дүгнэжээ.

            Орчлонг бүрэн дүүрэн таньж амжаагүй жаахандаа насан эцэслэсэн хөөрхий хүү үнэхээр гэмгүй байсан бөгөөд хэн нэгэн бүх бурууг өөрийгөө хамгаалах чадваргүй хар арьст хүүд тохсон байна.

            Алдарт кино зохиолч Стивен Кинг энэ түүхээс сэдэвлэн “Ногоон зурвас” зохиолоо бичсэн нь 1999 онд дэлгэцийн бүтээл болж кино театруудад тавигджээ.

 

Таны сурталчилгаа