Цаг үеийн мэдээ

            Анх матрёшкаг өөр оронд хийдэг байсан бөгөөд 19 дүгээр зууны сүүлээр Оросод орж ирсэн гэж үздэг. Матрёшкаг анхнаасаа орлого багатай энгийн ард иргэдэд зориулж хийдэг байж. Авч явахад авсаархан мөртөө дотроо олон ширхэгтэй. Эхэндээ зөвхөн хээ угалз зурдаг байсан бол сүүлдээ алдартай хүмүүсийн хөргийг зурдаг болжээ. 20 дугаар зуунд гадныхан Оросод олноор ирдэг болсноор матрёшкаг бренд болгох шаардлага гарсан байна. Гэвч сонирхолтой нь    Оросод матрёшканы үйлдвэрийн газар гэж байхгүй. Тэгсэн атлаа Орос орны хамгийн том бренд болж чаджээ.

1900 оны Парисын үзэсгэлэн дээр хамгийн анхны матрёшка хүүхэлдэй тавигдаж байсан бөгөөд үндэсний хамгийн гайхалтай тоглоом хэмээн олны хүндэтгэлийг хүлээж байсан юм. Алдартнууд ч энэ хүүхэлдэйнд маш дуртай байдаг бөгөөд Michelle Obama хүртэл худалдаж авч байжээ.

             Энэхүү хүүхэлдэй нь Оросын залуу эмэгтэйн үндэсний хувцас өмссөн дүр төрхөөр бүтээгдсэн бөгөөд хэд хэдэн тоог агуулна. Хамгийн сонгодог хувилбарыг долоо задардаг матрёшка гэдэг юм билээ. Матрёшкаг хийх үндсэн арга барилд маш их цаг, хичээл зүтгэл ордог бөгөөд бүх хүүхэлдэйг яг адилхан хийх нь маш чухал байдаг. Мөн бие биеэндээ орж байхаар тааруулна гэдэг мэдрэмж шаардсан ажил болдог.

            Чихрийн цаасан дээр хүртэл зураг нь байх энэ модон хүүхэлдэй өдгөө дэлхий даяар алдартай болжээ.  Зах зээл дээр 100 рублийн матрёшка байхад 100 мянган рублийн матрёшка ч байдаг байна.

Таны сурталчилгаа