Цаг үеийн мэдээ

              УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын НО энэ өдрүүдэд дуусах тун чиг болоогүй бололтой шүү.  Түүнийг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн талаар гэрчийн мэдүүлгээ худал өгсөн гэх үндэслэлээр прокуророос яллахаар дүгнээд байгаа ч тэрээр өөрийгөө өмгөөлж хамгаалсан мэдэгдэл хийсээр байгаа. 

Гэтэл тэрээр урьд шөнө бас л зүггүйтэж гэр бүлийнхээ хүрээнд том хэрэг тариатахжээ. Учир юув гэвээс тэрээр шөнийн 12 цагт Шангрилла зочид буудалд нэгэн бүсгүйтэй их л дотно сууж байгаад эхнэртээ гардуулсан байна.  Хүн амь, хүчин, зодоон, авто осол гээд өөрт холбоотой зүйлсээс яаж ийгээд л уснаас хуурай гарчихдаг сүүхээтэй тэрээр уг бүсгүйгээ “миний найз” хэмээн тайлбарласан бололтой.

     

Мэдээж хэрэг түүний эхнэр бүү хэл хөндлөнгийн бидэнд ч сайхан найзтайгаа буу халаад сууж байгаа зураг гэж харагдахааргүй л юм байна. Олон эхнэр сольдог “тооны” нэртэй ахынхаа шийрийг хатааж яваа тэрээр уг нь Агийгаа солиод Номин хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйтэй хамт амьдарч байгаа бололтой. Бас тэд дундаасаа нэг хүүтэй аж. 

     эхнэр Номингийн зураг

 

            За ямартаа ч хууль хяналтынхнаас айхгүй том дуугарч чаддаг тэрээр эхнэрээсээ харин яадаг юм бол доо. 

 

 

Таны сурталчилгаа