Дундговь аймаг Сайнцагаан суманд иргэн Б-гийн гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэнийн Жадамба гэх судар алдагдсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүллээ. Уг хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байна. Уг этгээдүүд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан аж. Тэд урьдчилсан мэдүүлэгтээ бусдын орон байранд 40 удаа нэвтрэн орж эд зүйлс хулгайлсан гэдгээ хүлээжээ. Мөн уг судрыг худалдан авсан М,М нарыг шалгаж байгаа юм байна.