Цагдан хорионы шүүх хурлын үеэр зугтсан “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярыг Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид баривчилжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.