Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон өнгөрсөн жил Жакартагийн Азийн наадмын үеэр допингийн эсрэг дүрмийг зөрчиж, сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогджээ.
Азийн наадмын үеэр түүний сорьцыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Доха хотын салбарт илгээн шинжлүүлсэн байна. Шинжилгээний хариугаар П.Орхон нь Станзопол гэх 2018 онд хориотой эмийн жагсаалтад орсон бодисыг хэрэглэсэн нь тогтоогджээ. Ингээд тухайн жилийн Азийн наадмын аваргаар Киргизийн бөх А.Тинибекова нөхөн хүртэх юм байна. Дэлхийн бөхийн холбооноос түүнийг 2022 оны есдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл барилдах эрхийг нь хасчээ.