Цаг үеийн мэдээ

Мөрөн сумын нутаг дэвсгэрт шөнийн цагаар иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилж хууль бус үйл ажиллагаа явуулж байсан “Гэрэлтэй цонх” гэж нэрлэдэг газрыг аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газартай хамтарч битүүмжилжээ. Тус газар нь сүүлийн 10 гаруй жил шөнийн цагаар архи, согтууруулах ундаа худалдаалж байгаа юм. Хууль хяналтын газраас мэдээлэл, анхааруулга удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар иржээ. Энэ “Гэрэлтэй цонх” хэмээх газрын үйл ажиллагааг зогсоосноор Мөрөн суманд зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 45 хувь, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага 50 хувь буурсан байна.

Таны сурталчилгаа